Thursday, April 26, 2007

Бүжиг

Анх оюутан байхдаа сургуулийнхаа шинэ жилийн party-д орвоо гэж. Би ер нь л даруухан талдаа юун бүжиг мүжиг... Манайхан чинь нэг тойрч зогсоод л бүжиглэдэг шдэ, голд нь орж бүжиглэх хүмүүс солигдоод л, хүмүүс ер нь гол орох дургүй шинжтэй. Би ч яахуу сандал дээр сайхан суучаад л хүмүүс харж марж суухгүй юу. Хэн нэг нь манай ангийнханд зориулсан гэнүү нэг дуу яваад бүгд бүжиглэх болвоо гэж. Хүчээр гарлаа, сонин царайлчаад л зогсоод байлаа. Бүх хүн намайг хараад байгаа юм шиг л санагдаж байлаа. Өө, гэтэл нэг охин голд бүжиглэж байснаа намайгаа ирээд татдаг байна шд, би ч гялс гээл эргэтэл хүмүүс түлхээд гаргачихдаг байгаа. Ёстой юу болсон мэдэхгүй, нэг мэдсэн тойргоос нь нэг юм гараад ирцэн л байж билээ. Хүмүүсийг харахаар л намайг хараад инээгээд байгаа ч юм шиг. Үнэндээ бол шинэ жилээр инээж наргиж байгаа л хүмүүс байсан байх.

Өвлийн амралт эхэллээ. Юу хийж амрах вэ? Манай хэдэн найзууд уг нь бүжиглэдэг, хамтлаг энэ тэрд бүжиглэж байсан. Ерөөсөө л болсон явдлаа тэдэнд ярьж бүжиг заалгая гэж бодлоо. Бодсоноороо ч ярьлаа, намайг анхандаа жаахан явуулж байсан боловч өөрсдийн мэддэггээ зааж өгч байлаа. Тэднийг байхгүй хойгуур хөгжим чанга тавьчаад л үзэж тардаг байлаа. Тэднийг дагуулж ганц 2 show-даж үзлээ. Анх хүмүүсийн өмнө ганц 2 хөдөлгөөн хийж үзчээд л эргэн тойрноо хардагсан. Тэнд намайг тоож байгаа ч хүн алга, тэгэнгүүт нь зориг ороод л цаашаа явна шүү дээ :) Тэгэн тэгсээр өөртөө итгэх итгэл маань нэмэгдэж байсан байх. Хичээл эхэллээ, угаасаа л хичээл эхлэнгүүт ойрд уулзаагүй болохоор 5 дах өдөр нь шууд л disco зохиогдохоор болсон. Би ч эртнээс бодож санаж явсан болохоор бушуухан 5 дах өдөр болоосой л гэж бодож явлаа, гэхдээ бас айж байлаа. Танихгүй хүмүүсүүдийн дунд бол яахуу, эд нарын бүгдийнх нь өмнө эвгүй байдалд орсон болохоор л тэр...

үргэлжлэнэ

Thursday, April 05, 2007

Take me to your haert

Сурахад, дуулахад амархан дуу :) дээр нь бас дажгүй

Үнэн түүхээ ашиглан зөв бодлого барья

Бид чинь ЧИНГИС гэж ирснээ л ...бид дэлхийн талыг эзэлж байсан хүчирхэг улс байсан гээд л ярих дуртай. Бид өнгөрсөн үеэсээ дандаа л хүчтэй байсан, бужигнуулж явсан түүхээ ярьж сайрхах дуртай. Гэтэл бидний өнгөрсөн үед гунигт түүх, ялагдал, доромжлол, гутамшиг, урвалт шарвалт, эрх мэдлийн төлөөх увайгүй тэмцэлдээн.. гэх мэт маш олон муу зүйлс байсан билээ. Яагаад бид тэр бүхийг ярьдаггүй, дурсах дургүй байдаг юм бол? Тэр олон алдаанууд дээрээсээ сургамж авдаггүй юмаа гэхэд яагаад эх орон гэсэн үнэт зүйлийн талаар яс маханд нь шингэтэл ойлгуулж чадахгүй байна вэ? Цаг хугацаа өнгөрөх тусам л шорвог боловч үнэн түүхийг мэдэх хүмүүс багассаар л байгаатай адилаар ярьж, хийж, бодож яваа нь гадагшаа сэтгэлтэй хүмүүс олширч байх шиг. харамсалтай л юм.

Энд нэг жишээ бичье л дэ... Израйль улс өөрийн гэсэн газар шороотой болж чадахгүй ямар удаан явсан билээ. Тэд одоо ямар хурдаар хөгжиж, өсөн дэвшиж байнаа. Тэдний нэг баярын өдөр байдаг. Нэрийг нь санадаггүй ээ. Юуны учир тэгэж баярлацгаадаг вэ гэвэл: Еврейчүүд Египет-н дарлалд 2000 жилийн турш зовж шаналсан бөгөөд тэр дарлалаас гарсан өдөр нь гэсэн. Баярын орой айл болгоны гэрийн эзэн хүүхдүүдээ урдаа суулгаад тэр олон жил дарлалд хэрхэн зовж шаналж байсан тухай түүхийн ном уншиж өгдөг байна. Тэр ном нь хэн нэгэн зохиолчын зохиосон ном биш бөгөөд манайхаар ардын аман зохиол шиг зохиогч байхгүй боловч олон олон жилийн турш гар дамжин өвлөгдөж ирсэн гэж үздэг. Дараа жилийн энэ өдөр дахиад л тэр номоо уншиж өгнө. Жаахан хүүхэд ч гэсэн сонсох ёстой. Том болох тусмаа л улам их зүйлсийг ойлгох нь мэдээж байх л да. Номоо уншиж дууссаны дараа дарлалаас гарсанаа тэмдэглэж зоог барьдаг байна.

Мөн дэлхийн 2-р дайны үед хэрхэн еврейчүүд хэлмэгдсэн талаар бид зарим нэг кино зохиолоос мэддэг. Хэлмэгдсэн бүх еврей хүмүүст зориулсан том музей Израйльд байдаг. Бодит материал маш их ашиглаж хийсэн тэр музейг үзсэн хүн болгоны дотор хачин болдог юм. Би ч бас эвгүй л болж байсан. Хараад байхад цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдээ дагуулсан багш нар их явж харагдсан. Сургалтын хөтөлбөрт нь орсон байдаг байх. Тэнд ердөөсөө Еврейчүүдийн талаар сайн сайхан зүйлс байхгүй бөгөөд дандаа л шаналж зовж тарчилж байсан бүхэнтэй холбоотой зүйлс байдаг.

Энэ мэтчилэн маш сонирхолтой бодлого барьдаг юм шиг санагддаг.Тэгэж өссөн хүүхдүүд эх орныхоо төлөө үнэ цэнэтэй бүхнийг хийхийг үнэн голоосоо хичээхгүй гэжүү? Тэд одоо цалингийнхаа маш өндөр хувийг татварт өгч байна. Тэд Израйль улсын иргэн л бол дарга цэрэг ялгалгүй бүгд цэрэгт явж байна. Тэд олуулаа болохын тулд төрийн зүгээс бодлого барьж байна. Ихэнх айл 4-с дээш хүүхдүүдтэй байна. Тэд еврей гаралтай бүхийг улсийнхаа иргэн болохыг зөвшөөрч уриалан дуудаж байна. Яагаад гэвэл тэд өнгөрсөн гунигт түүхээ хэзээ ч мартахгүй. Миний бодлоор тэдний элэг зүрхэнд нь эх орон нь уяатай л явдаг гэж боддог.

Манай хувьд Баабарын Нүүдэл Суудал -ыг ер нь уншчих хэрэгтэй юм шиг санагддаг. Өөр нээх түүхийн талаар нэг талыг бариагүй ном байгаан болуу. Сайн мэдэхгүй байна. Төрөөс энэ тал дээр анхаарч албан ёсны нэг ном зохиолыг гаргах хэрэгтэй байж болох юм. Тэгээд л айл болгон хоймортоо залж үнэн түүхээ мэдэж байх хэрэгтэй байх. Одоо яг тодорхой түүхийн сэдвээр хүмүүсээс асуувал шал худлаа юм ярих хүн манайд их байгаа гэж бодож байна. Хий дэмий тоглож чадахгүй байж хоосон морин хуур хоймортоо залж байснаас үнэн түүхээ хоймортоо залж үр хүүхэд хойч үедээ хэлж байх хэрэгтэй байх. Тэгэхгүй бол хараад байхнээ тэнгэрээс буугаад ирсэн юм шиг сайхан сайхан гарууд их байна шүү цаагуур чинь.