Tuesday, June 05, 2007

Тэр шувуу том андуурч эндүүрлээ

Өнөөдөр алхаж явтал гэв гэнэт нэг шувуу урд унаад үхчдэг юм байна. Гайхаад энэ чинь одоо яахаараа гэнэт тэнгэрээс унаад үхчдэг шувуу вэ гэж бодоод харсан чинь шилэн барилгыг хар эрчээрээ нисэж ирээд мөргөцөн байхийн. Хос хунгийн дууль дээр гардаг шиг амиа хорлочихвуу гэдэг бас үгүй юмаа. Толь шиг гадартай барилгыг нисэж яваа шувуу цаашаа үргэлжилсэн тэнгэр гэж хараад андуурсан бололтой зайлуул. Байнга тааралдаад байдаггүй харцага шонхор хоёрын нэг нь л гэж таасан. Тагтаархуу биетэй боловч хурц хумс, хошуутай маш хурдан нисдэг шувуу байх шиг байсан. Байшин ч яахуу цаахан өд сөд цус болоод л үлдсэн. Тэр шувуу хөөрхий, одоо хавар цаг болохоор аягүй бол нэг газар өндөг эсвэл дэгдээхэй нь хүлээж байсан байх да. Манай Монголын хэдхээн шилэн байсанг ингэж байгаа юм чинь гадаадад яадаг юм бол? эсвэл манай шувуунууд шилэн барилга үзээгүй болохоороо андуураад байгаан болуу? за бүү мэдээ. Шувуу гэснээс агаарын тээврийн компаниудад шувууны учруулсан хохирол их байдаг. Манайх шиг цайны ганц онгоцтой газар нөгөө шувуу нь ирээд мөргөх эсвэл мотор луу нь орчуул одоо яанаа хэхэ.

Monday, June 04, 2007

Хотын гудмаар кинон дээр гардаг шиг л ...

Ажлынхаа залуусыг сагсны тэмцээнд орсон гэхээр очиж үзлээ. Олон багууд орж зохион байгуулалт жаахан муутай байснаас шалтгаалж хэдэн өдөр сунжирсан нүсэр юм болж байх юм. Өдөржингөө сууж сууж нэг юмуу хоёр тоглолт хийх хэцүү санагдсан. Хэзээ тоглох, хэнтэй тоглох эд нар нь тодорхойгүй олон хүний цаг завийг үрж тэнд сойх хэрэг баймааргүй л юмсан. за тэр ч яахуу, гол бичье гэж бодсон зүйлээ бичье

Сагсны тэмцээны дундуур багаараа хоолонд орцгоолоо. Би урьд нь ихэнхдээ л тэмцээнд нь хамт оролцож явсанаас ингэж хөгжөөн дэмжихээр явж байсангүй. Тиймээс тэд хоол идэж би ганцаараа ганц пиво уугаад тэдний атаархлыг төрүүлээд авав. Тэмцээн ч болдгоороо болж маргааш нь үргэлжлэхээр боллоо. Угаасаа ганц пиво уугаад согтоно гэж юу байхав, дүрэм л зөрчихгүй бол гайгүй л байдаг хойно жолооны ард суулаа. Зам дагуу буух манай хэсэг залуус хамт явж байлаа. Уулзвар дээр улаан гэрэл аслаа, зогслоо, урд нэг машин би 2-т нь байсан. Улаан анивчаад л ногоон боллоо. 1-р араандаа хийгээд хүч аваад яг 2-тоо хийх үед урд машины улаан гэрэл манас гээд л явчлаа.. тоормосон дээрээ байдгаараа гишгэсэн боловч явсаар байгаад урд машинаа тулаад зогсчлоо. Энэ ABS энээ тэрээ гээд сүүлийн үеийн машинууд огцом гишгэх үед их эвгүй юмны араас орчих гээд байдаг. за тэр ч яахуу. Ээ хүүдий, ядаж байхад пиво ууцан байдаг... за юутай ч буухаас. Мань мэтийгээ бодвол ах залуу бууж ирлээ. Ууртай байна өө, аргагүй э, би араас нь орцон юм чинь. Харин гайгүй тулсан байлаа гэмтэл гээд айхтар сүйдтэй болсон юм алга. Жаахан будаг л наалдсан байлаа. Би ч ах яагаад гэнэт тоормос гишгэчив? та чинь урдаа машингүй зогсож байсан биз дэ гэсэн чинь олон юм ярьж сонин сонин зан гаргаж байх юм. Урдаа юмтай юмгүй чамд ямар хамаатай юмб, араас орсон л бол чи буруутай гээд л.. явж өгж байнөө. Уул нь дүрмэндээ шаардлагагүй үед огцом тоормос гишгэх хориотой л байдаг сан. Ахын тэрэг ч ууг нь УБИ дугаартай сайхан шинэ марк2 байна. Харин хойд гупр нь угаасаа гэмтэлтэй надаас өмнө нэг хүнтэй пэс хийлгээд авсан байсан. Ах тэрийгээ надруу чихээд би тийм гэмтэл учруулаагүй гэж баахан маргах юм боллоо. Манай найзууд бууж ирж үзээд хэлээд нэмэр алга. Үзүүртэй юмаар цааш нь хонхойлгоод цохицон юмаа л над дээр тохох гээд байгаа нь илт байлаа. Миний урд тийм үзүүртэй юм байхгүй, ганц номер л байгаа. Хамгийн гол айж байсан зүйл бол ингээд замын голд зогсож байхад гэнэт цагдаа ирээд шалгах юм болбол би чинь үнэртүүлцэн шүү гэхээс л гол харлаад байлаа. Өө нөгөөх чинь сүүлдээ цагаандаа гарч таньдаг цагдаа руугаа утасдаад дуудаж байх юм. Гэнэт уур хүрээд явчлаа. Сэмээрхэн нөгөө хэдээ суучих гэж дохиод өөрөө машиндаа суулаа. Нөгөө гар чинь урд зогсчоод л утсаар яриад байна. Манайхан сандралдаад яахуу ийхүү, хэдэн төгрөг өгөөд салий гэж байна. Би ч шууд зугатаая гэж бодлоо. Яаж зугатаах вэ? Тэр хавиар машин гэж их байнөө.. ашгүй нөгөөх чинь машиндаа суучлаа. Намайг зугатаагаад хаачих вээдээ гэж бодож байгаа л да. Урд зогсцон, зугатаалаа гэхэд ганц гишгээд л гүйцнэ. Ахын машины мотор минийхээс хамаагүй том. Машины урсгал энээ тэрээг харж харж байгаад л яг бөөн машины ирэхийн урдуур гэнэт урсгал сөрж эргээд эсрэг замаар гараад давхилаа. Яг л кинон дээр гардаш шиг машинуудыг сүлжиж, сигнаалдаад л... хэсэг давхиж байгаад гэнэт нэг харанхуй гарц эргээд хэд хэдэн байшин сүлжээд зам мухардаад зогслоо. Хүмүүсээ буулгаад такси бариад харь гэчээд өөрөө тэр хавиар байдлыг ажиглалаа. Намайг алдсан бололтой. Тэр хавьд байдаг зогсоол олж тавиад гэртээ такси бариад харилаа. Маргааш өдөр нь очоод машинаа авсан, одоогоор ямар нэгэн юм болоогүй гайгүй л явж байна. Хэрвээ би ганц пиво уугаагүй байсан бол ингэж их ажил өөртөө удахгүй байхгүй юу. Ер нь жолооны ард сууж явахдаа согтууруулах ундаа хэрэглэхгүй байх хэрэгтэй шүү хүмүүсээ. Юу ч тохиолдож болно. Чиний зөв ч байсан буугаад очихоор үнэртүүлцэн байхаар л хамаг юм эсрэгээрээ эргэнэ.

Бүжиг2

Блогоо эргэж тойролгүй удсан байна. за өмнөх бичиж байснаа юутай дуусгах хэрэгтэй гэж үзлээ.

...
Хүсэн хүлээсэн Баасан ахын төрсөн өдөр болж диско ч эхэллээ, залуус ч бүжиглэж гарлаа. Би эхлээд хүмүүсийг ажиглаж хэсэг сууснаа бослоо. Эхлээд найгасхийгээд л жаахан зогслоо. Тэгэж ингэсээр байгаад нэг юм учраа олж гайгүй сайн бүжиглээд авсан. Дараа дараагийн бүжгүүд дээр улам л гайгүй бүжиглэж, гэрийн даалгавраа сайн хийснээ үзүүллээ. Дандаа л найзуудынхаа зааж өгсөн хэдэн хөдөлгөөнүүдийг хийдэг байсан бол яваандаа хүмүүсийг дууриаж, өөрөө зохиож... за тэгээд хэдэн сарын дараа архаг бүжигчин хэзээ язааны гар болсон байсан да. Бүжиг бүжиглэхийн сайхныг мэдэрч, намайг шараа болгодог охинд дотроо баярлаж явдаг байсан сан. Удалгүй би чинь ангийнхаа нэг хүүхдийн багш нь болж тэрийг бүжгэнд оруулж өгсөн гэж байгаа :) за за нэг иймэрхүү.