Friday, May 09, 2008

Газрын албаныхан...

Төрийн албан хаагчдыг авилгал авдаг, ер нь цалин нь нээх сонин биш юу идэж ууж чадахаар албан тушаал л чухал гээл ерөнхийдөө хар PR байдаг да.

Харин саяхан би хамгийн их авилгал авдагаараа зартай дүүргийн газрын алба гэдэг газраар нь ажил хөөцөлдөнгөө явж үзлээ. Ерөнхийдөө өөрт бодогдсон зүйлсээ доор бичлээ

Төрийн албанд ажиллаж байгаа хүн нь ямар байхаас үл шалтгаалан тэнд байгаа процесс нь өөрөө янз бүрийн муу үр дагаварт хүргэж болзошгүй уур амьсгалыг бий болгодог юм байна гэж шууд бодогдсон

Тэнд анх очсон шинэ ажилтаны хувьд авилгал авах тухай асуудал асуудал байх. Миний уулзаж очсон хүн нь тэр хавьдаа шинэков залуу байсан. Хүмүүстэй харьцаж байгаа, асуудлыг шудрага үнэн зөвөөр шийдэх гэж байгаа байдал гээд ер нь хичээж л ажиллаж байгаа нь илт. Гэтэл тэнд байгаа ажлын зохион байгуулалт хүмүүст өгч байгаа мэдээ мэдээлэл, ажиллах орчин, зохион байгуулалт, төлөвлөлт гээд ер нь авах юм алга. Тэнд очсон хүн хагас жилийн дараа гэхэд нөгөөдүүлтэйгээ адилхан болж ирээдүйн авилгал авах курс дамжаанд сууж байгаа юм шиг л харагдсан.

Тэгээд хуучраад учир начраа мэддэг болоод яриа хөөрөө нь өөр болоод ирэхээр сайхан хор найруулж нөгөө авилгал гэдэг юмыг нь авдаг өгдөг болох байх л да. Гэхдээ одоо байгаа хүн нь тийм хүн байгаагүй, миний хувьд сэтгэгдэл өндөр гарсан.

Шудрага ёс, хууль дүрмийг баримтлан ажилладаг тийм хүмүүсийг коомоор нь аваачад тавьчуул тэнд ажил сайжирч овоо гайгүй болж болохоор л байлээ дэ.

Шинэ ажил

За хө, ийм байнаа. Нөгөө ярьж байсныхаа дагуу ажлаа сольсон шүү. Шинэ ажилдаа ороод хэдхэн хонож байна, хуучин ажиллаж байсан хүнээс ажлыг хүлээлцэж авна гээд энэ 7 хоног өнгөрөх бололтой. Урьд нь хийж байсан ажлаас минь тэс ондоо, хамт олон нь ч шинэ, орчин шинэ.. ер нь бүх зүйлсийг шинээс эхэлж байна. Сурч мэдэх юм их байна. Ерөнхийдөө сэтгэл өөдрөг, нээх их ачаа нуруун дээрээсээ аваад хаяцан ч юм шиг.. сайхан байнаөө :)

counterstriker дээр гардаг шиг gogo л гэж өөртөө хэлье да

Thursday, May 01, 2008

Талын монгол

Монгол гэдэг үгийг товчлол MGL гэдгийг монгол фонтонд шилжүүлж байгаад бичвэл MGL нь ТАЛ гэдэг үг болдийн байна. Тал гэдэг үгийг Монголчуудад нь их л учир утгатай, үнэ цэнэтэй үг гэж ойлгодог, олон юм нуршаад яахав

Алтан Ураг


Саяхан Brauhouse сууж байгаад санамсаргүй тохиолдлоор Алтан Ураг хамтлагийн амьд тоглолтыг хальт үзчихдэг юм байна. "Монгол" киноны дуугаар нь л хальт мэддэг байсан энэ хамтлагыг нээх ч сүйдтэй сонсож тоож байсангүй. Гэтэл яг амьдаар нь хажуугаас нь харсан чинь үстэй толгой өрвийж ирснээ /чоноор бол сэрвээний үс боссон гэх байх/ зүрхний цохилт хурдсаад нээх сонин мэдрэмж төрөөд явчдаг байна шд. 4-5 аялгуу тоглосон байх. Маргааш нь ажил дээрээ сууж байсан чинь бодогдоод салдаггүй нэтээр хайгаад давхилаа, оллоо, чихэвчээ чанга дээр нь тавьж байгаад хагас өдөр түчигнүүллээ. Бас хамтлагын өгч байсан ярилцдагуудыг уншлаа. Ерөөсөө дэлгүүр орж CD-ийг нь худалдаж авъя, өөрийнхөө хэмжээнд тэр хамтлагт өчүүхэн ч гэсэн хөрөнгө оруулалт хийж хөдөлмөрийг нь үнэлье, цааш цаашдаа гаргах олон сайн уран бүтээлд нь урам өгье гэж бодоод цайны цагаараа шуртхийгээд л 4900 төгрөгөөр цомгийг нь авчлаа. Ер нь л таалагдаад байгаа, дараагийн цомгийг нь гарахыг хүлээгээд л сууж байна, ганц биш хэд хэдэн CD гаргах сураг дуулдсан, ямартай ч BLOOD гэдэг нэрээр гарах юм гэсэн. Өшөө илүү эрч хүчтэй саак цомог гараасай гэж л хүлээж сууна. Та бүхэн ч гэсэн CD-ийг нь худалдаж аваад сонсоод үзээрэй, цаг мөнгөө дэмий үрчлээ гэж бодохгүй байхаа, Монгол хүн байна да, элдэв долоон хачин бацаануудын дууг улиг болтол сонсож байснаас иймэрхүү залуусаа дэмжээд мундаг болгох хэрэгтэйн байгаан уг нь. Нэтээр жаахан аяласан чинь гадаадад бараг Монголоосоо илүү алдартай болж байгаан бишүү? CD-ийг нь яаж олж авах уу, хаанахын ямар хамтлаг вэ гээл.. маш их эрэлт байна лэ дэ.