Thursday, July 17, 2008

Халтар царайт болон тоглоомон машин



8-р ангид орсон хойноо ч гэсэн баахан бацаан найз нартай байж билээ. Манай гадаа ирээд л нэрээр минь хоороороо орилоод л дуудна да. :) дандаа 32р ангиас бага, зарим нь бүүр цэцэрлэгийн бацаанууд. Гол нь би мод, төмөр, эвдэрхий машин, хаягдал хог гээд л янзан бүрийн юмаар янзан бүрийн машин хийж өгнөө тэдэнд. Ямар дэр үед одооных шиг юм элбэг байсан биш. Бүгдэнгийнх машин миний уран бүтээл :) , болж өгвөл тэдэнтэйгээ машинаа чирээд л тоглох дуртай байлаа. Тоглоомон машинд даацын нум хийж, донсолгоо зөөллөх амортизатор хийж барьж.. сонин сонин юм боддог байлаа. Тэднийг гадаа ирээд л орилхоор манай гэрийнхэн найз нар чинь ирчлээ гараач гээл шоолоод байдаг байсан. Хүний хөлнөөс холхон газар луу өөрийнхөө машиныг өгч явуулчаад араас нь тусдаа алхаж очиж байгаад л нойтон элсэн дээр хийсэн бүтээлийнхээ чансааг шалгадаг байлаа хөөрхий. Нэг зовлонтой асуудал гэвэл ангийн, үеийн хүүхдүүд харчих вий гэхээс их айдаг байлаа. Нэг өдөр манай ангийн 2,3 охин явж байгаад машин чирээд гүйж байгаа надтай халз таараад .. миний нүүр ч улас гээл явчиж билээ. Нэг хэсэг шоолуулсан.. ер нь тэгээд аажим аажимаар ходон холдсоор үнэнч найзуудаасаа зам салсан да. Тоглоомон машин тэргээр хөөцөлдөхөө болиод хааяа цонхоор харахад манай фракц гэж байхгүй болж нөгөө хүүхдүүд маань ч харагдахаа больсон байж билээ. Хичээл номоо хийж, үе тэнгийнхэнтэйгээ тоглож наадан үерхэж өөр орчинд орсонд манай аав ээж 2 лав ихэд олзуурхаж байсан байх.

Яг тэр үе энэ халтар царайт гэж буянтай кино гараад хамаг хүмүүс энийг үзэх гээд гэр гэртээ ороод гадаа сайхан эль хуль болооод ирэхээр нь машинаа дураараа чирж гүйдэг байж билээ. Кино дуусангуут л баахан хүмүүс гараад ирнэ, машинаа ч хаячаал юу ч болоогүй юм шиг алхчдаг байж билээ. Одоо бодоход инээдтэй л санагддаг юм. Би үзэж сонирхдоггүй байсан ч олон удаа хүссэнээрээ тоглох боломж олгож байсан буянтай кино шүү энэ хэхэ.