Thursday, February 12, 2009

104.5-н зорилго

FM 104.5-ийн зорилго нь "Монгол хүнийг хувьсан өөрчлөгдөх /тогтвортой/ хөгжлийг бүтээж чадах, бат бөх гэр бүлийн ухаалаг гишүүн болгоно" гэжээ.

бодоод байхнээ энэ их сайхан зорилго байна шүү :)

Замын хөдөлгөөн...

УБ-т машин барьж явах гэдэг нилээд хэцүү нирвтэй ажил болоод байгаа. Түгжрэл, бүдүүлэг соёлгүй зөвхөн өөрийгөө боддог жолооч нар, замын хөдөлгөөний дүрэм гэж юу байдгыг мэддэггүй хүнд гарууд, бартаат зам, такси микро болон том оврын автобуснуудын хөдөлгөөнд оролцож байгаа байдал... гэх мэт. Ингэж тэгэж явахдаа зарим нэг бодол надад төрж байснаа биччье гэж бодлоо.

- Гэрээт цагдаа гэсэн ойлголтыг бий болгож болох. Энэ нь замын цагдаа биш бөгөөд энгийн машинтай энгийн иргэн байх юм. Мэдээж тодорхой шалгуур, зохицуулалтууд байх л байх. Гол нь замын хөдөлгөөн зөрчиж байгаа тохиолдол бүрийг баримтжуулж зохих газарт нь мэдээлэх юм. Жишээ нь: гэрээт цагдаагийн машинд байрлуулсан видео бичигч нь замын хөдөлгөөний дүрэм зөрчиж байгаа тохиолдлыг бичиж авч зохих газар луу нь интернетээр ч юмуу явуулж болох бөгөөд дараа нь арга хэмжээ авагдсан төлбөрийн тодорхой %-аар цалинждаг байж болох. Өөр ажил хийдэг хэн ч энийг давхар хийж болох юм. Ингээд ирвэл манайх шиг сэтгэхүйтэй хүмүүст илүү нөлөөлж болох юмуу да л гэж... гэхдээ миний л бодол л до.

- Зөөврийн жижигхээн зай тэжээлээр ажилладаг утаа хэмжигч төхөөрөмжийг нэгдсэн бодлогоор оруулж ирэн замын цагдаа нарт ашиглуулах. Техник технологи хөгжсөн өнөө үед энэ бол боломжтой юм. Тэгээд л тэр утаа баагиулаад байгаа бүрэн бус техникүүдийг нөгөөхөөрөө хэмжээд л алхам бүрт нь торгоод байхаар тэд яахийн??? утаагүй болохоос өөр арга байхгүй мэт. Мөн замын цагдаагийн нэг тусгай дугаар ажиллуулж болно. Тийшээ залгахад үнэгүй бөгөөд хаана ямар машин их утаатай байгаа талаар тэр утас руу залгаад л ховлочиж болохоор. Миний хувьд, хэрвээ урд яваа машин аймшгийн утаатай байвал бушуухан залгаад л хэлчмээр байдийн.

...

Хүн чанар

Багш шохой аван самбар дээр томоос том 1-ийн тоо бичээд: "Энэ бол хүн чанар юм. Хүнд байх ёстой хамгийн эрхэм зүйл юм" гэв. Тэгээд 1-ийн тооны ард "0" нэмж бичээд: "Энэ бол амжилт. Жинхэнэ хүн чанар "1"-ийг "10" болгож чадна" ,дахин нэг "0" нэмээд. "Энэ бол туршлага. "10" байсныг "100" болголоо" 0-ууд цааш үргэлжилсээр: Чадвар, сахилга бат, хайр дурлал... нэмж бичигдсэн 0 бүр хүн чанарыг улам баяжуулсаар байгааг багш зааж байлаа. Тэгснээ самбарын алчуур авснаа эхэнд бичсэн 1-ийн тоог арчиж орхив. Тэгэхэд самбар маш олон 0 үлдлээ. Эцэст нь хэлэх гэсэн санаагаа хэлэв. "Хүн чанар үгүй бол бусад нь ямар ч үнэ цэнэгүй" гэлээ.

Унадаг дугуйг дэмжье

Уг нь манай Утаанбаатар чинь урт өргөнөөрөө нээх ч айхтар том биш шүү дэ, 2 зээрдээрээ алхаад л барчих газар. Ямар дэлхийн дайтай зуун зуун км-ээр хэмжигдэх биш.

Болдогсон бол урин дулаан улиралд бүх нийтээрээ дугуй унах хөдөлгөөнийг өрнүүлэх юмсан. Машин тэрэг нь багтаж ядаад байгаа авто замын хажуугаар 2-хон метр өргөнтэй дугуйнд зориулсан засмал зам тавьчих юмсан. Унадаг дугуйг нэгдсэн зохион байгуулалтайгаар оруулж ирэх, үнэ хямд байлгах талаар нэгдсэн бодлого хэрэгжүүлэх юмсан. Дугуй унадаг, эрүүл мэнддээ анхаардаг, агаар бохирдуулдаггүй, санхүүгийн хэмнэлт өөртөө гаргаж буй хүмүүст тухайн албан байгууллага ч юмуу улсаас тодорхой урамшуулал, хөнгөлөлт олгодог болох юмсан. Ундаг дугуйг дэмжих талаар төрөөс тодорхой бодлого боловсруулж бүх нийтэд сурталчилах юмсан.

Манайхан чинь нээх л мундаг машин унахгүй бол хүн биш болчих гэсэн хүмүүс л байх юм. Юу юу ч үгүй байж л яаж ийж байгаад л машин аваад уначих юм. Зээл тавиад ч болтугай бензин түлшийг нь хийгээд яваад байхийн. Морьгүй Монгол болчих гээд л байгаа мэт удамшсан сэтгэлгээ ч юмуу. Бүү мэд дээ.

Миний хувьд дугуй унадаг. Зориулалтын зам байхгүй болохоор явган хүний болон машин замаар ээлжлээд л боломжтойгоор нь явдаг. Манай жолооч нарын замын хөдөлгөөнд оролцож байгаа соёл гэж нэг хэцүү асуудал байдаг. Ажил дээрээ давхиад очихоор хувцас солих өрөө энээ тэрээ гэж байхгүй, бас дээр нь дугуйгаа хаана тавих гээд л асуудлууд байдаг л да. Гэхдээ л би сонголтоосоо буцахгүй э, надад хангалттай үр шимээ олон талаар өгдөг юм. Хааяа хотоос гадагшаа аялал хийнэ, ер нь л сайхан шүү.