Wednesday, March 04, 2009

Дулаарвал сайхан давхина да


Цагаан сар өнгөрсөн чинь л аргагүй хавар болсон юм шиг л наль шал оргиод байх шиг. Бушуухан бүүр дулаараад цас хайлаад өгөөсэй. Тэгвэл муу мотоциклоо гаргаж унах юмсан. Би чинь өвлийн улирал дуусахыг худлаа ярьсан хүнд хоног тоолон хүлээдэг хүн байхгүй юу :) унаад давхих сайхан шүү, цаанаа л нэг хийморлог эд

80 хүрч баярлав гэж...

Би хүн болж хүзүү толгой холбосноос хойш анх удаа 80 хүрч байрлавш хэхэ, гайхаж байна уу? юу гэхээр ийм юм л да.

Би 10-р ангиа л төгсөхдөө 68кг жинтэй байлаа. Их сургуульд байхдаа 70 хүрч, 3-р курсдээ 75 хүрээл, тэгээл сургуулиа төгсөөд ажилд орж амьдрал зохиосноос хойш амьдралын их давалгаан дунд жингээ алдаад ~72 хавьцаа л тогтвортой байлаа гэж. Таргалдаг ч үгүй, турдаг ч үгүй.. өөр хүн амьтантай таарахаар янз янз л болсон байхийн, заримдаа атаархмаар ч юм шиг, заримдаа дэмий ч юм шиг

Гэтэл өчигдөр жингээ үзтэл 80 болсон байв. баярласан гэж, яагаад гэвэл би өөрөө жингээ нэмэх хүсэлтэй байгаам. Гэхдээ юу гэж гэдэс цувдайгаа томруулчаад давхиад байна гэж бодохов, сайхан эрүүл чийрэг булчинлаг бие бялдартай байвал гоё шд.

Бодоод байхнээ жин нэмэхээс өөр аргагүй нилээд хэдэн юм байна.

1. Олон жил эрүүл мэнддээ нээх айхтар анхаарал халамж тавихгүй гүйсээр байгаад ходоодтой холбоотой зарим нэг асуудал надад байсан байна. Тэрийгээ янзлуулж зохих эмчилгээнүүдийг нь хийсэн.
2. Нас 30 хүрэхээр эр хүн намба сууж жин нэмдэг гэхийн. Би чинь 30 хүрч гунан үхрийн эвэр мушгихтайгаа боллоо гэж :)
3. Чийрэгжүүлэх төвд боди-оор хичээллээж эхэлсэн. Бэлтгэл болгоныг чанартай хийх гэж хөлсөө дуслуулан байж зүтгэж явна. Бас болоогүй ээ цаадах чинь уураг ууж байгаа
4. Бодид яваад ирэхээр өөрөө өөртөө хайртай болж, өөртөө халамж гэдэг юмыг үзүүлж өгч байна. Хоолны дэглэм барих, идэж байгаа юмныхаа орц найрлагыг хүртэл тооцох, эрт унтах,ариун цэвэрч байх, ажлаа төлөвлөх... гээл ер нь өөрийгөө мартаад тууж явснаа ойлговш

Гэх мэт ер нь суугаа ажил хийдэг хүмүүс биеийн хүчний амралт хийж бай гэдэг үг үнэн үг юм аа гэж. Өглөө, орой, цайны цаг.. ер нь нэг мэдсэн чинь ширээний ард хадагдсан шохойжсон мануухай болчуул яана. Нэг мэдэхнээ орчинг муу мэдэрдэг болцон үлбэгэр, сулбагар тэгсэн мөртлөө өөрийгөө их л мундаг гэж боддог, тэгсэн мөртлөө гавьтай хүнээс илүү юм хийгээд байгаа юм байхгүй нэгэн болчуул яана. Залуу халуун нас байна, ар гэрийн амьдрал гэж том юм байна, хүнийг хүлээдэггүй цаг хугацаа гэж нэг юм байна... Ажил амралтаа зөв зохицуулаад амьдралын зөв хэмнэлтэй байвал сэтгэл өөдрөг байж амьдралд их л зүйл хийж амжуулах байх да..

Цаашдаа 85.. тэгээд 90 хүрэх бодол байна.. харин 90-с дээш ч дэмий байхаа л гэж бодож байна