Thursday, December 11, 2008

Хүн 35 насалдаг уу? 80 насалдаг уу?

Эрт урьд цагт Бурхан амьтдад нас хуваарилж байж гэнэ. Хүн, нохой, сармагчин, илжиг 4 хамт орох болж. Эхлээд хүн орж

Бурхан: За чамд би 35 нас өгье болж байна уу?
Хүн: Нуулгүй хэлэхэд надад 35 нас багадаж байна. Хийх ажил, амжуулах юм, ер нь тэгээд 35 нас гэдэг чинь их л богинохон байна. Та нас нэмж хайрла
Бурхан: За чи юутай ч гадаа гараад зогсож бай

гээд хүн гарч нохойны ээлж болж гэнэ.

Бурхан: За чамд би 35 нас өгье болж байна уу?
Нохой: 35 жил би хуцаж, манаж нохойн амвдралаар амьдрана гэдэг урт хугацаа юм. Миний наснаас хасаж өгч хайрла.
Бурхан: За чи юутай ч гадаа гараад зогсож бай

дараагийнх нь илжиг

Бурхан: За чамд би 35 нас өгье болж байна уу?
Нохой: Би маш их ачаалалтай ажилладаг. өдөр шөнөгүй л борви бохис хийлгүй ажилладаг. 35 жил надад маш урт санагдаж байна. Миний наснаас хасаж өгч хайрла.
Бурхан: За чи юутай ч гадаа гараад зогсож бай

сүүлийнх нь сармагчин орж

Бурхан: За чамд би 35 нас өгье болж байна уу?
Нохой: Үнэнийг хэлэхэд надад урт байна. Хүний хөдөлгөөнийг дууриаж, хүмүүсийн элэг доог болж, утгагүй амьдралаар амьдрах надад 35 гэдэг урт байна. Миний наснаас хасаж өгч хайрла.
Бурхан: За чи юутай ч гадаа гараад зогсож бай

Эцэст нь бурхан бүгдийг нь дуудаж оруулаад "За та бүхний саналыг сонслоо. Хүн л ганцаараа насаа чамлаж байна. Бусад нь насаа богино болгох салатай байна. Иймд нохой, илжиг, сармагчин 3-с тус бүр 15 насыг авч хүнд өгье. Хүн 35+15+15+15=80 наслана, харин бусад нь 20 наслана" гэж хэлэхэд бүгд хүлээн зөвшөөрч ихэд баярлав гэнэ. Тэгээд бурханы гэрээс гарцгааж, хүн хамгийн сүүлд гарах үед бурхан хэлж "Хүүе, Хүн, яс юман дээр чиний яг өөрийн чинь нас 35 гэдгийг мартаагүй бээз" хэмээн асуухад хүн юу ч бодсонгүй толгой дохин инээгээд догь гарч гэнэ.

Үүнээс хойш бурханы хуваарилсан насаар бүгд амьдарч өнөөг хүрсэн гэдэг.

Гэтэл хүн ингэдэг байх юм: Эхээс төрж өсөж томроод сургууль соёл, гэр бүл, үр хүүхэд, ажил төрөл гэсэншүү юм болсоор явтал нэг мэдэхэд хийсэн ч юм байхгүй, хийгээгүй ч юм байхгүй, гийж гийгүүлсэн зүйлсгүй ёстой л нөгөө хоосон хонохгүй хоёр идэхгүй гэдэгтэй ойролцоо л юм үлгэн салган өдөр хоногийг өнгөрөөн явсаар 35 нас хүрсэн байх юм гэнэ. Тэгээд гэнэт боддог гэнэ, юм хийхгүй бол хүн шиг амьдрахын төлөө толгой гар хоёроо хөдөлгөхгүй бол болохгүй гэдгийг ухаарч 15 жил ухаан жолоогүй зүтгэдэг гэнэ. Дараа нь 50 хүрээд ирэхээрээ хүн амьтан руу үсчиж ингэдэггүй юм, тэгдэг юм, одооны энэ хүүхдүүд үү, миний үед.. гэх мэтчилэн ярьж явдаг болж. Эцэст нь 65 хүрээд ирэхээрээ 2 гараа хойноо үүрчээд л энд тэнд хөдөлсөн юм болгоныг барьж авч сонирхон хог новш цуглуулан хүүхэд багачуудын доог болох янзтай л юм явсаар 80 хүрч насыг бардаг юм байхаа.

Энэ нь яг үнэндээ эхний 35 жил өөрийнхөө насаар, дараагийн 15 жил илжигний насаар, дараагийн 15 жил нохойн насаар, дараагийн 15 жил сармагчны насаар л наслаад байгаа учраас гэнэ шүү хэхэ.

Уг нь хүн чинь 35 гэхэд л бүх амьдралын сайн сайхан бүхнээ цогцлоон байгуулчаад л жаргаж явсаар л насыг барах ёстойн гэнэ л дэ.

Энэ нь хүмүүст сургамж талаасаа хэрэгтэйн болов уу гэж бодоод хүнээс сонсож байснаа бичиж орууллаа.

12Dec2008





35 hun
iljig 10
nohoi 10
sarmagchin 10

үргэлжилнэ