Friday, September 09, 2011

Өнөөдрийн Япончуудын эмгэнэл ирээдүйн Монголчуудад давтагдах ёсгүй

 
 
Японы Осакагийн их сургуулийн багш, монголч эрдэмтэн дэд профессор, хатагтай Имаока Риоко  гуайтай уулзлаа

Ш.П-Монголчууд бидэнд нилээд эртний танил болсныг тань 90-ээд оны үед гарч байсан “Говьд өвөлжиж буй Япон бүсгүй” телевизийн сурвалжлагаас анх олж харснаа санаж байна.  Түүнээс хойш бараг хорин жил өнгөрчихжээ. Өөрийгөө манай уншигчдад товчхон танилцуулахгүй юу? Одоо ямар ажлаар Монголд ирээд байна?

И.Р-Тиймээ, би анх Монголд 1989 онд Монголчууд та бүхний эртний танил профессор Онуки багштайгаа Монголд ирж Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Өмнөговь, Булган  зэрэг   аймгуудаар явж тэр үеийн ХААНэгдлийн гишүүд малчдын нийгмийн асуудлыг судалж байсан юм. 1990 оноос хойш Баянхонгор аймгийн Богд  суманд нэг айлын туслах малчнаар жил гаруйтай ажиллах үед сурвалжлагчид очиж байсан юм.   Ингэж амьдралын  төөргөөр ч гэхүү дээ Монголчуудтай хувь заяагаа холбосноос хойш нэг л мэдэхэд 20 гаруй жил болчихсон  байна шүү. Өнөөдөр  Осакагийн их сургуульд Монгол судлалын чиглэлээр ажиллаж байгаа, бас монгол нөхөртэй болсон. /Инээв/. Би ер нь Монголд байнга ирдэг л дээ. Энэ удаа Олон улсын Монголч эрдэмтэдийн их хуралд илтгэл тавих бас хэдэн оюутнуудтайгаа Хөвсгөл, Баянхонгор аймагт очиж дадлага хийхээр ирээд байна. Мөн үүнээс гадна Монголд цөмийн хаягдлыг булшлах гэрээ хэлцэл хийхээр танай хэсэг бүлэг улс төрчид ихээхэн шаргуу хөөцөлдөж байгааг өнгөрсөн жилээс сонссон юм. Ингээд манай улсад цөмийн станц ажиллаж байгаа газрын иргэд болон цөмийн физикийн мэргэжилтнүүд, эрдэмтэдтэй уулзан ихээхэн сэтгэл түгшиж энэ талаар миний дотнын нөхөд жирийн монголчуудтай санаа бодлоо хуваалцах бодолтой байгаа. (“Майничи” сонины сүүлийн дугаар үзүүлэв).

-Таны “UBS” телевизэд өгсөн ярилцлагаас сонсоход өнөөдөр Японд тухайлбал Фукишимагийн орчимд байдал сайнгүй байгаа юм аа даа.

-Тиймээ, тэнд байдал тун хүнд байгаа шүү. /“DAYS JAPAN”  №8 сэтгүүл дээр тавигдсан нийтлэл болон газрын зураг үзүүлэн тайлбарлав/. Энэ орчимд хоёр сая гаруй хүн амьдардаг юм.  Чернобылийн ослын үед хуучин ЗХУ-ын засгийн газар бүх хүмүүсийг осол болсон газраас хүчээр нүүлгэн шилжүүлж байсан. Харин манай Японд өнөөдөр энэ олон хүнийг цацрагийн идэвхшилтэй бүсээс нүүлгэн шилжүүлэх үнэхээр боломжгүй гэж засгийн газар үзэж байгаа бололтой.. 12 сая хүнтэй Токиогийн дүүрэг ч цацрагт идэвхт бодисд хордож эхэлж байгааг иргэд ойлгосон. Цөмийн эрчим хүчийг ашиглахдаа ямар ч аюул, хөнөөлгүй технологи хэрэглэж байгаа талаар бидний  тархийг засгийн газар олон жил угаасандаа.   Гэтэл саяын ослын дараа Фукушимагийн энэ 1, 2-р станцад 1973 оноос буюу байгуулагдаж эхэлсэн өдрөөсөө эхлэн 140 гаруй удаа осол доголдол гарч байсан талаар энэ нийтлэлд он цагийн дарааллаар нь нийтэд гаргаж тавьсныг та харж байна.  Тэнд одоо ажиллаж буй хэдэн робот цацрагийн тархалтын зураг авах ажил л хийж чадаж байна. Өөр ямар ч ажил үүрэг хийх чадваргүй байгаа  учраас ослын газар очиж ажиллах хүн хүчний шаардлага өнөөдөр тун өндөр байна.  Өдөрт 15-хан минут ажиллуулаад 20000 иен /300 гаруй гаруй мянган төгрөг/   өгье гэсэн ч ажиллах хүн ховор байна.    Одоо хоног хугацаа өнгөрөх тусам цацрагт идэвхт бодис тархсан бүсэд амьдарч байгаа хүмүүсийн дунд ямар өвчин үүсэж эхлэхийг  хэн тааж мэдэх юм бэ. Тэр тусмаа ирээдүйн үр хүүхдүүдийн маань хувь заяа тун бүрхэг. Ийм нөхцөл байдлыг цөмийн энерги ашиглалтаараа тэргүүлдэг гэгдэх Америкийн технологиор  баригдсан АЦСтанцад гарсан ноцтой аюул Япон улсад үүсгэчихээд байхад Монголын зарим улс төрчид Америк, Японтой хамтран цөмийн хаягдал булшлах байгууламжийг Монголд барих талаар ярьж  байгааг сонсоод би үнэхээр гайхаж байна 

-Танай Япон улс АЦСтанцаас гарч байгаа хаягдлынхаа асуудлыг ер нь яаж шийдсэн байдаг вэ?

-Японд одоохондоо хоёр газар цөмийн хаягдлыг  хадгалах агуулах  туршилтын журмаар баригдаж байгаа л даа. Гэхдээ үүнийг нь орон нутгийн иргэд маш хүчтэй эсэргүүцэж байгаа учраас засгийн газар одоо нилээд хүнд байдалд орчихоод байна.  

-Монголд уран олборлох, баяжуулах, мөн анхны атомын цахилгаан станцыг 2017 оноос Монголд барьж байгуулах талаар саяхан Улаанбаатарт семинар болж Японы судлаачид сургалт явуулсан талаар та бодвол сонссон байх л даа?

-Тиймээ сонссон, Та бүхэн харин ч үүний эсрэг сургалт сурталчилгаа, хэлэлцүүлгийг олон нийтийн дунд хүчтэй явуулах хэрэгтэй болов уу гэж бодож байна. Би Осакагийн их сургуулийн физикч профессоруудтай уулзаж ярилцахад тэд Монголд атомын цахилгаан станц барих ямар ч боломжгүйг дараах байдлаар тайлбарлаж байсан юм.  Нэгдүгээрт,  Японд жилд 2000мм хур тундас ордог хирнээ гадаргын болоод гүний усны нөөц хүрдэггүй учраас нэг АЦС-ийн цөмийн реакторыг байнга хөргөхийн тулд далайгаас секунд тутамд долоон тонн ус шахдаг. Монголд ийм хэмжээний усны нөөц байхгүй.  Хоёрдугаарт физикчид  АЦС-ыг “нойлгүй орон сууц” гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл станцаас гарах цөмийн хаягдлын асуудлыг цөмийн энергийн салбарынхан одоо хүртэл шийдэж чадаагүй тууж яваа.  Дэлхийн ураны нөөцийг өнөөдрийн хэмжээнд ашиглахад 100 жил хүрэхгүй  нөөцтэй юм билээ. Гэтэл Финляндын “Онкало” гэдэг газар баригдаж байгаа том зооринд хадгалах  цөмийн хаягдал 100 мянган жилийн дараа аюулгүй болно гэж эрдэмтэд тооцож энэ талаар баримтат кино хийснийг Японд үзүүлж байсан. Боломжтой бол “100.000 жилийн дараах аюулгүй байдал” гэсэн энэ киног та олж үзээрэй. 
 
 -Цөмийн хаягдлыг Монголд булшлах нууц гэрээ хэлцлийн талаар манай хэвлэлүүд энэ зунжин шуугицгаалаа. Таны зүгээс хамгийн сүүлийн үеийн мэдээ болгоод дуулгачихаар зүйл байна уу?

 Японы гадаад хэргийн сайд Мацүмото өнгөрсөн 7 сарын 23-ний өдөр зохион байгуулагдсан Монгол-Япон хоёр улсын албан ёсны дипломат уулзалтын талаар саяхан өгүүлэхдээ “Монгол улсын  хууль тогтоомжийн дагуу цөмийн хаягдлыг байршуулах, өөрөөр хэлбэл цөмийн хаягдлыг гадаад орноос өөрийн орны нутаг дэвсгэрт авах асуудал хүндрэлтэй гэсэн байр суурь илэрхийлсэн” гэж дурьдаж байсан.
 Цөмийн станц барих, хаягдлыг Монголд булшлах асуудлыг сөхөж тавиад байгаа хүмүүсд би энэ дашрамд хандан “Энэ бол ирээдүйн Монголчуудын хувь заяаны асуудал шүү, өнөөдрийн Японы эмгэнэл Монголд хэзээ ч давтагдах ёсгүй” гэж дахин хэлмээр байна.  Монголын өргөн уудам тал нутагт нар хангалттай тусч байна, салхи өдөр бүр үлээж байна. Сэргээгдэх эрчим хүчний энэ нөөцөө зөв ашиглах юм бол Монголын цөөхөн хүн амд хангалттай юм биш үү. Мөн газрын доор нь хэдэн арван тэрбум тонн нүүрс байгаа гэсэн. Технологи, дэд бүтэц хөгжөөгүй, дээр нь усны нөөц муутай энэ оронд яагаад заавал хэдэн зуу, бүр мянган жилээр үхэл таригч ураныг олборлох, ашиглах, тэр тусмаа хаягдлыг нь Монголд булшлахаар улайран хөөцөлдөж байгаагийн цаад учрыг би одоо хүртэл ойлгохгүй байна.
Ш.Пүрэвсүрэн



   


Wednesday, June 15, 2011

ТУСГААР ТОГТНОЛЫН ТУХАЙ АЛАГ ЦООГ ТЭМДЭГЛЭЛVVД

... Наран ургах зүгт эх орон минь бий гэж
Насад мөнхөд залбирч явлаа ...

Дорнын эртний сонгодог найргаас

"ЧИНГИС" АРХИНЫ ХООСОН ШИЛ БА ЭХ ОРОН

Нью-Йорк хотоос Блүүмингтонд түр ирээд байсан Тайванаас гаралтай Лий хэмээх нэгэн эртэй нэгэн орой жаахан суув. Лий маань хаанаасаа ч авсан юм нэг том шилтэй, цэнхэр ярликтэй "Чингис" архи гаргаж биднийг дайллаа.
Бидэнтэй хамт хэдэн төвд залуус байсан юм. Төвдүүд ч бас архи, пиво гаргацгаав. Төвдүүд халамцаад дуулцгаалаа. Төвд дуугаа дуулав, хятад дуу дуулав, тэдэн дотроос нэг дуу яах аргагүй миний мэддэг дуу байх юм. Би энэ одоо би хэзээ хятад дуу мэддэг болчихов оо гэж гайхаж байтал харин Манай ардын дуу "Арван тавны сар"-ыг хятадаар, ялимгүй хятад аялгуу оруулаад дуулсан нь тэр байж. Хятаддаа энэ дуу бэст гэнэ шүү.
Нэг халамцсан төвд залуу хоосорсон архи, вино, пивоны шилнүүдийг цуглуулаад савхаар цохилуур хийн дуу оруулан дагав. Авьяастай төвд юм аа. Тэр шилнүүд дотор нөгөөх Лий-гийн гаргасан "Чингис" архины хоосорсон шил ч бас байлаа. Гэнэт Лий маань том дуугаар ууртай нь аргагүй хашгичин биднийг бүгдийг нь цочоолоо. Дуулж байсан нь дуугаа хураан, ууж байсан нь хундагаа тавин бүгд Лий-г гайхан харав. Лий-гийн нүд ууртай дүрэлзэн, нөгөөх сайн дурын хөгжимчин залуу руу ухасхийж, өмнөө өрсөн шилнүүд дотроос "Чингис" архины хоосорсон шилийг шүүрч аваад элэг зүрхэндээ наагаад, хүүхэд шиг бүүвэйлж, энхрийлж гарлаа. Тоглоогүй, бүр үнэнээсээ шүү. Тэгээд хөлстэй цамцаа тайлаад түүндээ нөгөө хоосон шилээ нандигнан боож тэврээд гарч одлоо. Түүний энэ сонин үйлдлийг бид бүгд гайхаад л өнгөрсөн. Харин хэдэн өдрийн дараа түүнийг явах үед тэр орой яагаад тийм хачин ааш гаргасныг нь лавлавал "Би Монгол хүн" гэж билээ. Тэгэхнээ нь хятадаас Тайванд дүрвэж очсон монголчуудын удмын хүн байж. АНУ-д ирээд 32 жил болсон гэсэн. Монголоор таг. Би Чахар Монгол, ах, найзаа гэх мэт цөөн хэдэн үг л мэднэ. Гэвч зүрх сэтгэл нь…. Түүнд Монголтой холбоотой юм бүхэн, тэр ч бүү хэл бидний хувьд ер огтхон ч анзааралгүйгээр хог руу шидчихдэг тэр Чингис архины хоосон шил ч хүртэл эрхэм нандин байж, Монголынх нь нэгэн хэсэг, хэлтэрхий болж байдаг аж.

БИЕЛЭШГVЙ МЄРЄЄДЄЛ

Єнгөрөгч зуны дэлгэр цагаар Блүүмингтонд байх Ажаа гэгээний сүмийн ойролцоох өтгөн сүглэгэр моддоор хүрээлэгдсэн ойн зүлэгт нугад хэдэн Монгол гэр барихаар болов. Манай ахмад сэтгүүлч Б.Зоригт тэргүүтэй бидний хэдэн нөхдүүдэд туслахаар хэдэн төвдүүд, бас хэдэн Америк ирэв. Тэдэнтэй хамт ирсэн, гэр барихад их эвтэй, сурцтай Дугаржав хэмээх хөх хархүүтэй танилцан, унь өлгөх зуураа хэд гурван үг солилоо. Дугаржав Цахимөртөөний хуучин анд маань болж хувирав. Хараажаар баруун аймгуудынханы нийтлэг төрхтэй энэ залуугаас аль аймгийнхыг нь сонирхвол Зүүн гараас ирсэн, Зүүн гарын өөлд монгол гэж байна аа. Монголоор ямар ч өөгүй маш цэвэрхэн ярих юм. Монголд байсан уу гэвэл үгүй, ер нь очих санаа бол их байгаа, эндэх бичиг баримтаа цэгцэлчихээд очино доо гэж байна.
Танай нутагт та бүхэн яг ингэж монголоор ярилцдаг уу гэвэл ер нь тийм гэлээ.
Зүүн гарын Монголчууд одоо 140 000 орчим хүн байгаа гэнэ. Хятадын Шинжаан Уйгурын раойны хойт хэсэгт, Тарвагатайн нурууны ар хормойгоор амьдарцгаадаг. Дугаржавыг бага байхад буюу 1970-1980-аад оны үед тэд өргөн уудам нутагтаа эзэн хүн шиг амьдарцгаадаг байсан, монголоороо ярьцгааж, хүүхдүүд нь монгол сургуульдаа явцгааж, Заяа Бандидагийн зохиосон тод үсгээ заалган, түүгээр ажил явдлаа эрхэлж, малынхаа бэлчээр, өвсний сэрмүүнийг даган нүүдэллэж амьдарцгаадаг байсан гэнэ. Гэтэл 90 он гарсанаас хойш энэ бүхэн эрс өөрчлөгдсөн. Одоо Монгол сургуулиуд бүгд хаагдаж, хүүхдүүд хятад сургуульд явахаас өөр аргагүй болсон, Малын бэлчээрийг нэг бол хятадууд, нэг бол уйгур, чантуу, хасагууд эзэлж, Зүүн гарын Монголчуудын оршин амьдрах хүрээ маш их хумигдсан. өөр хоорондоо ч хэлхээ холбоо тогтоох боломж хомсдон, хол хол нутагт таслагдан амьдрах болсон гэнэ. Тэнд Монголоороо үлдэх гэвэл хээрийн бөглүүд цөлөгдсөн мэт хавчигдан амьдарч байгаад мөхөх болно, эсвэл шинэ ирж буй тэр хүчтэй түрэлтэнд орж, хятадчилагдах зам л бий гэнэ.
Дугаржав анд цааш нь санаашрангуй, алжаангүй ярьж байна. Бид жинхэнэ монгол хүмүүжил, ахуй, дадал заншилаа одоог хүртэл хадгалж, тэссээр ирсэн. Харамсалтай нь одоо л цаашид хадгалж чадахгүй болчих гээд байна даа гэлээ.
Одоо зүүн гарын Монгол хүн бүрд нэг л мөрөөдөл байдаг гэнэ. Тэр цор ганц мөрөөдөл нь Монгол улс хэзээ нэгэн цагт ирээд биднийг авчихдаг болоосой….!!!!!
Үүнийг сонсоод зүрхээр хатгах шиг болж билээ. Энэ дэлхий дээр Монгол улс гэсэн нэгэн тусгаар улс бий гэсэн итгэл, бахархал, тэр нь оршин байгаагийнх нь утга учир, цор ганц найдвар, амьдралынх нь эцсийн гэрэл гэгээ болж байгаа юм сан уу, хөөрхий тэр алаг махны минь тасархай, алд биений минь хэлтэрхий болсон хүмүүст. Цагтаа Дундад Азийг захирч явсан Монголын Зүүн гарын хаант улсын үлдэгдэл, алдар суут Баатар хунтайж, Галдан Бошигт, Галдамаа баатар, Очирт Сэцэн хан, Цэвээнравдан, Галданцэрэн, Их бага Цэрэндондовтонгуудын удам...

ХАЗАРА МОНГОЛЧУУД БОЛ МАШ САЙН АНХ НЄХДҮҮД БАЙДАГ

Саявтархан Блүүмингтонд Сиаяда нэрт Афган эртэй танилцав. Намайг монгол гэхээр нүд нь илт сэргээд, "Ох, май бээст фрииндс - Монголиа" гэж байх юм. Хаана ийнхүү Монголчуудтай найзалж нөхөрлөчихсөнийг нь сонирхвол нутагтаа гэнэ ээ. Тэр Афганы зүүн өмнөд мужаас ирсэн, нутагт нь Хазара хүмүүс нэлээд байдаг гэнэ. Тэдгээр Хазара нар өөрсдийгөө Монгол хүмүүс гэж хэлдэг, Хазара нарын дотроос муу хүнийг хайгаад олохгүй ээ, Хазара Монголчууд бол маш сайн анд нөхдүүд байдаг, ийм хүмүүс гээд эрхийгээ гозойлгож байгаад л сэтгэл нь хөдлөн ярьж байх юм. Эндээс нэг зүйл надад их содон сонсогдсон нь тэдгээр Хазара хүмүүс өөрсдийгөө Монгол хүмүүс гэдгээ мэддэг нь, тэгэж хэлцгээдэг, бодоцгоодог нь… Сэтгэлийнх нь мухарт Монгол гэсэн нэгэн гэрэл гэгээ байгаа болоод л тэр дээ. Аль 15 дугаар зуунд Цагаадайн удмынхнаас үлдэж, хаягдсан хувь заяатнууд. Цагтаа тэр бүс нутгийг хаанчилж, эзэн шиг эзэн нь байсан л хүмүүс дээ. Тэдний хагас зарим нь Цагаадайн удмын Бабурыг даган Энэтхэгт очиж, Энэтхэгийг 3 зyуны турш захирсан хүчирхэг Их Могол гүрнийг мандуулж, Ертөнцийн 7 гайхамшигийн нэг Таж Махалыг ч хүртэл босгож л явсан даа. Даруй 5 зуун өнгөрчихсөн байхад Монголоо санасаар байдаг нь сонин бас бахархууштай, бас эмзэглүүштэй.
Сиаядагаас Хазара нарын тухай лавлахад тэд тийм олон биш, Афган хүмүүс их олон бүлэг/шашны голдуу/ болоод хоорондоо байнга тэмцэлдэж байдаг, харин Хазара нар тэдний алинд нь ч ордоггүй, тийм болохоор альных нь ч дэмжлэгийг авдаггүй, ер нь хөдөөгийн зэлүүд тосгоноор голдуу байдаг, амьдрал тийм сайн биш гэлээ. Би Хазара найз нарынхаа зургийг үзүүлээрэй гэж хүсэхэд Сиаяда Афганаас олон зураг авчруулж үзүүлэхээр амласан юм. Ирэхээр нь би бас та бүхэнд үзүүлнэ ээ.

ИШЛЭЛ АВАХАД….

Єнгөрөгч хавар Цахимөртөө - дэлхийн Монголчуудын цахим хуудаснаа манай нэртэй домог судлаач, яруу найрагч доктор С.Дулам багшийн хүү Д.Бум-Очирын "Хайлж буй дээд Монгол" хэмээх маш сайхан илтгэл тавигдсан байсан. Д.Бум-Очир Дээд Монголчууд дунд удаан хугацаагаар амьдарч судалгаа хийсэн анхны монгол судлаач эрдэмтний хувьд маш сонирхолтой ажиглалт, судалгаа олныг хийсэн байсан. Бүрэн эхээр нь уншвал http://www.tsahimurtuu.mn/show.php?table=news&id=430
Тэндээс одоо бидний хөндөж буй сэдэвтэй холбогдуулан нэг өгүүлбэрийг иш татая. Хятад, Төвдүүдэд хавчигдаж, хяхагдсан "Дээд монгол оюутнууд Төвд оюутнуудтэй муудалцвал Дэлхий дээр Төвд нэртэй улс байдаггүй, харин Монгол нэртэй улс байдаг юм гэж омгорхож, ганц дуугүй болгодог" гэнэ. Монгол улсын тусгаар тогтнолын үнэ цэнийн талаар энд олон тайлбарын ч хэрэггүй байна.
Гэтэл харин бидний байж байгаа царай юусан билээ. Юун тэр мөрөөдөлтэй манатай. Хавчигдаж хяхагдаж, мөхөж сөнөж байгаа садан төрлүүдийнхээ тухай санаа тавих нь бүү хэл өөр хоорондоо хэмлэлдээд л, булаацалдаад, хулхидацгаагаад л, луйвардацгаагаад л, бие биендээ хий хоосон томорцгоогоод л, улс орон өнөөдрийнх шиг ийм хэвээр байвал…, тэдгээр Зүүн гарын монголчуудын ганц мөрөөдөл нь биелэх ямар ч боломжгүй, аргаа барсан найдваргүй мөрөөдөл байсаар байх нь дээ. Ер нь харь оронд буй монгол угсаатнуудын нийтлэг мөрөөдөл энэ л болов уу. Тэгсээр горь нь тасарч мөхөх вий дээ.
Нийтлэг эрх ашгийн тухай мэдээлэл, түүнийг мэдрэх мэдрэмж, зөн аль хэзээ бидний тархи толгойноос нь арчигдчихсан юм бол?

ТУСГААР ТОГТНОЛ БА ТЄВДVVД

Хувь заяаны эрхээр, шашин шүтлэгийн хэлхээсээр АНУ-д цөөнгүй төвд хүмүүстэй уулзаж, танилцан, заримтай нь нөхөрлөж явна. Энд уулзаж учирсан Төвд хүмүүсийн ганц мөрөөдөл нь тусгаар тогтнол… Гэхдээ уулзсан даруйд хоёр үгийг зөрөөгүй л түүнээ зарлаад тунхаглаад явахгүй. Ер хүн чин зүрхнийхээ хүслэнгээ "I’m love you" гэдэг шиг хоёр үгийг солион дээр үнэ цэнэгүйгээр шидлээд байдаггүй, харин үг бүр, үйлдэл бүрээр нь дамжин илэрч байдаг юм билээ. Энэ хавар, зуны туршид хэдэн төвд залуучууд сайн дураараа хагас бүтэн сайн өдрөөр, шөнө оройн цагаар ажилласаар Индианагийн Блүүмингтон дахь Төвдийн соёлын төвийг шинээр засч сэлбээд нээхэд бэлэн болголоо. Сайхан ч сэргээн засав. Нэг өдөр оройхон очиход хэдэн Төвд залуучууд бөөгнөрчихсөн шуугилдаж байна. Соёлын төвийнхөө гол хаалганы дээр байрлуулах зургаа л хэрхэн байрлуулах талаар санал солилцож байгаа аж. Төвдийн нийслэл Лхас хотын маш сайхан авсан дэлгэмэл фото зураг байна. Сүрлэг уулсаар хүрээлэгдсэн, өргөн гол тахиралдан урссан үзэсгэлэнтэй сайхан хөндийд байдаг ажээ, Лхас хот. Бараг 2 метр орчим урттай зураг юм. Сайхан ч хүрээ сонгожээ. Төвд залуучууд тэр зургаа хараад сэтгэл нь хөдөлсөн шинжтэй, нүүр дүүрэн баясгалантай, дуу хоолой хөгжүүн байх юм. Тэгээд зургаа гол хаалганыхаа дээр өлгөлөө. өлгөчихөөд зургаа хараад л, заагаад л баахан шуугилдав. Надад ч бас хэлж байна, энд нь ийм юм байдаг, тэнд нь тийм юм байдаг гээд л… Би гадуур гарч яваад 2 цаг гаруйн дараа нөгөөх Соёлын төвөөр хальт шагайтал нэг төвд залуу нөгөөх зураг руу таг ширтээд шалан дээр нүдэнд нь нулимс цийлэгнэчихсэн сууж байх юм. Намайг хараад баахан эвгүйрхэв бололтой. Би ч бушуухан буцав. Хэд хоногийн дараа түүнээс санамсаргүйгээр -Лхасаас гараад удаж байна уу? гэвэл -13 жил боллоо. Энэ жилүүдэд би өдөр бүр Лхастаа эргээд нэг очих хувь ерөөл хайрлаа гэж бурханд залбирч ирлээ гэж билээ. Харин бид бол энд/АНУ-д/ сайхан болмоор байгаа бол байгаад л байна, дургүйгээ хүрвэл исгэрэн дуулаад л Улаанбаатарлуугаа нисчихнэ шүү дээ.
2004 оны хавар Вашингтон ДиСи-д Төвдүүдийн жагсаал боллоо. Тэрхүү жагсаалыг толгойлогчдын нэг Дээрхийн гэгээн Далай багшийн төрсөн ах Норов гэгээний хүү Жигмэгийн хүсэлтээр би тэнд очив. 100 гаруй төвдүүд Жоурж Туаны ар дэнж дээр байх Хятадын ЭСЯ-ны том сүрлэг байшингийн үүдний цэцэрлэгт цуглацгаажээ. Ихэнх цугларагсад "Free Tibet" гэх мэт бичигтэй шар ногоон хантааз, малгай өмсөцгөөжээ. "Independence for Tibet’, "Honk for Tibet & US", "China out of Tibet", "Release the Panchen Lama", "Free Tenzen Delek Renboche", "Boycott China’s goods" гэх мэт бичигтэй том хуудаснууд барьцгаажээ. Ирсэн төвдүүдийн дийлэнх олонхи нь 20 орчим насны залуус, хүүхнүүд байлаа. Тэд бүгдээрээ АНУ-д цагаачилж, голдуу Энэтхэгээс ирсэн гэнэ. Нийлж, эгнэж зогсож байгаад Хятадын ЭСЯ-ны зүг цонхыг нь доргиж хагартал л хашгиралдацгаалаа. Ёстой нэг эрхээ эдэлж, эрүүгээ чилтэл л хашгиралдав. Цээжиндээ хуримтлагдсан, гомдол, бухимдал, цөхрөлөө ёстой л нэг уудалцгаалаа даа. Зарим нь асгартал уйлж, бахардан бархирч байлаа. Хятадын ЭСЯ таг чимээгүй, аниргүй дүнсийнэ. Бүх цонхнууд нь бараан хөшгөөр хаалттай. Үүдээр нь хамгаалалтанд гарсан хэдэн хар хувьцастай Америк цагдаа л хөлхөлдөнө.
Төвддөө бол хэзээ ч ингэж чаддаггүй гэнэ лээ. Түүнээс сар гаруйхан өмнө Блүүмингтонд Норов гэгээний тэргүүлдэг Цамцэйлинг хйидэд мөргөл хийж яваа төвд эр эм хоёртой таарсансан. Яг л манай Алтай нутагт байдаг шиг сарлагын ааруул, өрмөөр биднийг дайлав. /Бид гэдэг маань Доктор М.Саруул-Эрдэнэ бид хоёр/ өөрсдөө ч яг л манай Алтай нутгийн хөдөх хүмүүс шиг тос даасан, итгэл дүүрэн найрсаг царайтай хүрэн хөх хүмүүс. Ааруул өрөмнөөс үүдээд яриа маань нэлээд нийлэмжтэй болж, бид тэдний зураг хөргийг нь авах юм болоход учиргүй сандарч мэгдэн, өнөөх найрсаг зан нь арилаад зургаа авахуулахгүй гэж тас гүрийдэг байгаа. Учрыг нь лавлавал тэд АНУ-д зөвхөн айлчилж яваа, харин АНУ дахь Төвдийн тусгаар тогтнолын төлөө тэмцлийн нэг гол төв болсон эл хийдээр орсоныг нь Хятадууд мэдэх юм бол тэгээд л "будаа" болох юм байна л даа. Тэгээд биднээс бушуухан салахын түүс болов. Нөгөөх сайхан итгэлтэй төрх нь царайнаас нь арчигдсан мэт арилаад, айдас хүйдэс хургасан харцаар биднээс уучлал, өршөөл гуйсаар, зугтах нь холгүй явчихаж билээ.
Сүүлийн үед Хятадууд Төвдөд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа тухай мэдээлэл Хятадаас өдөр бүр тасралтгүй цацагдаж байгаа. Төвдийг цахилгаанжуулж, холбоожуулж, дэд бүтэцтэй болгож байгаа л гэнэ. Дэлхий дээрх хамгийн өндөрт төмөр зам тавилаа л гэнэ. Үйлдвэржүүлж байгаа л гэнэ. Энэ бүгд үнэн л дээ. Хятадууд нээрээ л сүүлийн жилүүдэд Төвдөд их хэмжээний хөрөнгө хаяж, 10 жилийн өмнөх Төвд орон өдгөө танигдахын аргагүй болж байгаа гэдэг. Гэхдээ тэр хөгжил, дэвшил, хөрөнгө мөнгө нь Төвд хүмүүсийн сэтгэл дэх тусгаар тогтнолын орон зайг нь нөхөж чадах л болов уу даа. Яг энэ жишээ Євөр Монголчуудад ч адилхан даа.

ХАМГААС ЭРХЭМ ТУСГААР ТОГТНОЛ

2004 оны 2 сарын 28
Хэдэн жилийн өмнө 2003 оны сүүлээр Виржиниагийн нэгэн хэлний курсэд хамт суралцаж байсан Жамила хэмээх нэгэн уйгар бүсгүй надад гүнзгий сэтгэгдэл үлдээжээ. Дурлал хайрын явдал биш шүү. Тусгаар тогтнолын тухайд юм.
Манай анги есөн орноос ирсэн 14 оюутантай, ёстой л интернационал анги. Тэдэн дотроо цасан цагаан царайг нь гил хар үс, хөмсөг эмжиж, гялалзсан хар нүд нь хэзээд очтон байх гал цогтой энэхүү уйгар бүсгүй содон нь. Япон, араб хэл бичигт ус цас, урлаг судлаач мэргэжилтэй, урлагынхаа талаар үнэхээр өргөн дэлгэр мэдлэгэтэй нэгэн. Урт хар үсээ монгол бүсгүй шиг хоёр салаа сүлжин тэртээ дор санжуулна. Ангид шуугилдаж байсан араб, мексик голдуу харчууд түүнийг орж ирэхээр нам гүм болчихно. Яагаад ч юм, намайг Монгол гэхээр бусдаас илүү надад дотно хандаж, уулзах болгондоо "Hi Немо" хэмээн элгэмсэгээр гар барьж, тэдгээр мексик, араб залуус надруу сэм сэмхэн цагаахан атаархалын харц чулуудахад хүргэнэ, түүнийг нь мэдрээд би ч амьхандаа их сэхүүн болчихно оо. Гэвч энэ бол бидний ярих сэдэв биш.
Харин, анхандаа Жамила өөрийгөө Туркаас ирсэн гэж танилцуулсан юм. Түүнийг Станбулаас ч юм уу, Туркийн аль нэг мужаас ирсэн гэж бид бодож байлаа. Гэвч хичээл эхлээд удаагүй үед оюутан бүр өөр өөрийн эх орны тухай танилцуулахад асуудал маш хурц болж билээ.
Миний ээлж болоход би өөрийгөө Монголоос ирсэн гэхэд Оросын Монголоос уу, Хятадын Монголоос уу, хэмээн нэг нь тодруулан асуув. Харь оронд явж байхад ийм асуулттай олонтаа таардаг тул нэг их сэтгэгдэл төрүүлсэнгүй, би газрын зураг дээр цэгээн цэнхэрээр тодоос тод ялган тэмдэглэгдсэн Монгол орноо нүүр бардам зааж, би эндээс ирсэн гэхэд хэн ч надтай маргаж чадахгүй байгаа юм чинь. Тэгээд монгол бичгээрээ самбар дээр бичин үзүүлж, туурга тусгаар монгол улсынхаа тухай, түүний түүх, соёлын тухай чадах чинээгээрээ ярьж, бас хөөрхөн шоудаад авав.
Жамилагийн ээлж ирлээ. Бид түүнийг Туркийн тухай, Станбулынхаа тухай л ярих байх гэтэл тэр хаана ч байдаггүй эртний соёлтой Уйгур гэдэг улсын тухай яриад эхэлдэг юм байна. Түүнээс газрын зураг дээр өөрийн улсаа заахыг хүсэхэд Жамилагийн цовоо дуу нь зангирч ирээд газрын зураг руу чимээгүйхэн очиж Монголын баруун хилтэй залгаа Хятадын хойт хэсгийн Шинжаан-Уйгурын мужийг заав.
Танхимын хаа нэгтээгээс нэгэн мексик залуугийн тохуурхан инээх сонсогдов. Манай ангид харуулдсан банз шиг цээж, бөгстэй, номхон дөлгөөн зантай, байгаа үгүй нь мэдэгддэггүй Хуан хэмээх нэгэн хятад бүсгүй бас суралцаж байсан юм. Тэрээр ихэд гайхаж, Жамилаг яагаад ингээд байгааг нь үл ойлгосон байдалтай угийн онигор нүдээ улам онийлгочихсон, амаа ангайчихсан сууж байв.
Гэтэл хэн нэг нь "Жамила, чи буруу зааж байна, Наадах чинь хятад байна" гэв. Тэгэхэд Жамила багшийн ширээн дээрээс шохой шүүрэн авч ганцхан далайлтаар Хятадын нутгийн тэр хэсгийг таслан хуваагаад "Энэ миний эх орон" хэмээн хоолой цахиртуулан хэлснээ ширээ рүүгээ үсрэн очиж цүнхнээсээ Хятад улсын улаан паспорт гарган Хуан руу чулуудаад нүүрээ даран доош суугаад асгартал уйлчихав. Бүр эхэр татаж ирээд уйллаа.
Хэн ч дуугарсангүй, тэр ч бүү хэл хөдөлж ч чадсангүй. Эцэст нь манай багш Лилия хэмээх Польш гаралтай сайхан сэтгэлт бүсгүй Жамилаг аргадан мөрөөр нь тэвэрсээр гарч одлоо.
Түүнээс хойш манай ангид ямар нэгэн эх орны тухай яриа огтоос гараагүй юм. Бас бүгдээр Жамилад урьд урьдынхаа илүү онцгойлон хандаж, хүндэтгэж байх болсон шиг санагддаг. Хожим нь мэдэхэд Жамила нөхрийн хамт Хятадаас Японд гарч, хэд хэдэн улс дамжин цагаачлан тэнүүчилсээр АНУ-д саяхан ирсэн, Хятад хэл бичгийг ч маш сайн мэддэг нэгэн байсансан. Яг ийм түүх бидний мах цусны маань тасархай болох өвөр монголчуудад мөн ч олонтаа давтагддаг байх даа.
Энэ түүхийг би зүгээр нэг сонирхуулах гэсэнгүй. Тусгаар тогтнол гэдэг ямархан их үнэ цэнэтэй болохыг, хүний зүрх сэтгэлд эх орон нь ямархан их орон зай эзэлдэг тухай би тэгэхэд мэдэрч билээ. Хэрвээ өнөөдөр Монгол минь ядуу, чадуу ч гэсэн туурга тусгаар орон байгаагүйсэн бол би тэр уйгур бүсгүй шиг зүрх сэтгэлдээ мөнхийн шарх, дарамттай, бас л түүн шиг самбарын өмнө, газрын зургийн өмнө хэлэх үггүй бүлтэлзэж л байсан байх даа. Хүн байгаа юмандаа сэтгэл ханачихдаг болохоор бид тусгаар тогтнолынхоо үнэ цэнийг тэр бүр мэдэрч, сэрдэггүй юм билээ дээ.
....
Єнөөдөр харьд суугаа монголчууд хааяа нэг баяр ёслол тэмдэглэж, ганц нэг шил юм задлаад сэтгэл хөөрөөд суухаараа эх орон, элгэн нутаг, эцэг эхийн тухай дуулахгүй өнгөрөх нь үгүй юм. Тэгээд тийм дуугаа дуулахаараа ихэнхийнх нь хоолой зангирч, нүд нь бүрэлзэнэ. Эргээд санах эх нутагтай, эх оронтой байх сайхан юм аа. Хамгийн гол нь минийх гэж хэлэх эх оронтой нь чухал юм. Түүний ядуу чадуу нь чухал биш, хөгжүүлэх эсэх нь эзэн болсон бидний хэрэг. Жамила бүсгүй шиг сэтгэл нь байлаа ч зүтгэл нь хэрэгжихгүйн эмгэнэл бидэнд үгүй юм.
Харин энэ тусгаар тогтнол ямар үнэ цэнээр, өртөг золиосоор олдсоныг бид хааяа ч болов санаж, түүнийхээ үнэ цэнийг мэдэрч байх хэрэгтэй юм.
....
Бид эзэн нь болсон эх оронтой, гишгэх газар шороотой хүмүүс юм даа. Харин хэр зэрэг эзэн байх нь огт өөр асуудал билээ.

Б.Номинчимэд. Даяар Монгол сониний эрхлэгч, Блүүмингтон, АНУ

Friday, January 28, 2011

Монгол залуу хүний эрхэмлэх 9 зүйл

Би туулж өнгөрүүлсэн амьдралаа эргэж харах үед харамсах зүйл гаргахгүй байхаар амьдарна.
Ингэхийн тулд:
1. Би - Өөрийн авъяас билгийг нээн илрүүлж, нийгэмд зөв байр суурь олно.
2. Би - Өөрийн бие бялдрыг хөгжүүлж, “Эрүүл биед саруул ухаан оршино” гэдэг зарчмыг мөрдлөгө болгоно.
3. Би - Өөрийн мэдлэг боловсролоо дээшлүүлэн хөгжүүлж, мэдээллийг чадварлаг ашиглан эд баялагийг буй болгоно.
4. Би - Өөрийн иргэний эрх, эрх чөлөөг хамгаалан зогсож, ардчилал, хууль ёсны төлөө тэмцэн, амьдарч буй нийгмээ жаргалтай, шударга байлгахын төлөө байна.
5. Би - Өөрөө өөрийгөө, өрх бүлээ тэжээх чадвартай байж, айл гэрийн хийморь лундааг эрхэмлэн явна.
6. Ахмадынхаа өмнө өртэй, хойчийнхоо өмнө үүрэгтэй, “Гурван цагын хэлхээс”-Бид дутагдах юмгүй, гачигдах зовлонгүй, жаргалтай ариун бүлгийг буй болгон авч явна.
7. Эртний түүхт тусгаар Монголын голомтыг сахигч - Бид бие биедээ нөхөр байж, эх орноо хөгжүүлнэ, баяжуулна, хүчирхэгжүүлнэ.
8. Соёл иргэншилт хүн төрөлхтний тасархай - Бид бусдыг хүндэтгэж, бусдаар хүндэтгүүлж хүнлэг бүрийг өөрийн гэж үзнэ.
9. Байгаль эхийн үр сад- Бид байгаль орчинтойгоо зохицож амьдарна.

Бид энэхүү эрмэлзлэлийг биелүүлж чадваас энэ дэлхийд мөрөө үлдээнэ, эс чадваас хэн ч намайг үл дурсана.

Цаг хожих 10 зарчим

1.Өглөө бүр 15 минутыг тухайн өдөр хийх зүйлсийнхээ жагсаалтыг гаргахад зарцуул. Өглөөд амждаггүй бол өмнөх орой нь юу хийхээ төлөвлө. Тэгвэл та ажлаа тайван хийх бөгөөд бүхнийг хийх гэж сандрахгүй болно.

2.Үг нисэн одож, цаас үлддэг. Тиймээс хийх ёстой зүйлс болон толгойдоо орсон шинэ санаа бүрээ цаасан дээр тэмдэглэ. Бичиж тэмдэглэх нь хийж гүйцэтгзхийн хагас гэдгийг бүү март.

3.Цаг үргэлж алхам алхмаар урагшил. Эн түрүүнд хийх зүйлсээ тодорхойлон амьдралдаа хэрэгжүүл.

4.Тєлєвлєгєє, хийх ажлаа тодорхой цагт үргэлж хардаг зуршилтай бол. Таны хийх зүйлс өөрчлөгдөж болно. Ингэснээр та үнэт цагаа дэмий зүйлд зарцуулахаас зайлсхийнэ.

5.Байнга өдрийн тэмдэглэл хөтөл. Хийх ёстой зүйлээ тэмдэглээд тухайн өдөртөө хэрэгжүүлсэн зүйлийнхээ ард тэмдэг тавь.

6.Ажлынхаа газарт буй анхаарал сарниулах зүйлээс хол бай. Ширээ тань цонхны дэргэд байрласнаас болоод өдөр бүр цагдаа, жолооч нарын хоорондох маргааныг харж цагаа хэрэггүй зүйлд үрнэ. Эсвэл хэрэгтэй хэрэггүй зүйл ярьжтаныг үймүүлдэг, ажилдаа анхаарлаа хандуулахад тань саад болдог ажлын найздаа анхааруулж, үгэнд тань орохгүй бол байраа соль. Мөн ширээн дээрх ажилтай тань холбоогүй зүйлийг ав.

7.Өнөөдөр яавал би зорилгодоо илүү хурдан хөрэх вэ? Үүнийг өдөрт 10 удаа өөрөөсөө асуу.

8.Нэг дор хэд хэдэн зүйлийг амжуулдаг хүнийг дуурайх гэж оролдсоны хэрэггүй. Нэг зүйлд анхаарлаа хандуулж, түүнийгээ дуусга.

9.Өөрийнхөө гаргасан шийдвэрт итгэлтэй бай. Өөрийнхөө аргаар тухайн ажлаа илүү богино хугацаанд дуусгаж чадна гэж итгэж байвал хэрэгжүүл. Бусдын зөвлөгөөг дагах гэж цаг алдах хэрэггүй.

10.Ажилтай холбоотой өдөр тутмын төлөвлөгөө гаргадаг шигээ 7 хоногийн төлөвлөгөө зохио. Ингэснээр та 7 хоногийн эхээр зүрхшээж, нозоорохоос зайлсхийж чадна.

Thursday, January 20, 2011

БАЯРТАЙ - Сансар кабелийн теливиз

Эднийх муу гараад байхаар нь дуудлага өглөө. Ирж хэмжилт хийснээ танай байр далд монтажиндаа гэмтэлтэй учраас муу гараад байна. Ил утас татуулбал зүгээр болно, тэгэхгүй бол ингээл байгаад байна гэж байна. Гарах нэмэлт зардлуудыг та өөрөө төлнө, СӨХ төлдөггүй юм дө, хүмүүс өөрсдөө төлөөл байдаг юм гэж хэлж байхийн. За л гэхээс өөр хариу хэлж чадсангүй. Тэгсэн хэд хоногийн дараа утасдаад танайд хэдэн метр утас орохоор байна, зурагтнаасаа орцонд байгаа шиид хүртэл нарийн сайн хэмжээд өгөөч гэж байна. Баримжаа авах гэж байгааан байх гэж бодоод барагцаагаар 30-40метр гээл хэлчив. Тэгсэн яг хэдэв гээл байхаар нь би яаж мэддэг юмб. ер нь би яахаараа хэмжих ёстой гэж, боодол утсаа авчраад татаад илүү гарсанг нь аваад явахгүй юу гэсэн чинь.. нярав нь яг хэмжээсээр нь л өгдөг илүү дутуу өгдөггүй гэхийн... Хэрвээ дутуу хэмжээд хэлчүүл би өөрөө хэмжээгээ буруу өгсөн гээд би л мөнгөөрөө шатна. Хэрвээ илүү гаргачуул таны хэлсэн хэмжээгээр л авчирсан тул та өөрөө илүү гарсан кабелуудаа худалдаж ав гэхийн гэнээ... Ийм үйлчилгээ байдаг гэнээ гах гах.... инээд хүргэчихийн...

Баяртай Сансар Ка ТВ

Wednesday, January 19, 2011

Adblock Plus

Энэ хэрэгтэй хүндээ хэрэгтэй эд юм байна. Элдэв долоон зураг эффэкт энээ тэрээг блокдоол, компьютерийн чинь source-с тодорхой хэмжээг нөөцөлж байна гэсэн үг. Гэхдээ Firefox-н хувьд юмууда.

Sunday, January 09, 2011

Бүх юм үнэтэй

5 настай хүүгээ манай байрны 1 давхарт байдаг дэлгүүр лүү талханд гүйлгэвээ. Чи өөртөө юу авмаар байна аваарай. Гэхдээ чамд их мөнгө байхгүй учраас үнэтэй юм авч болохгүй шүү.. гээд гаргав. Удсан ч үгүй ороод ирлээ, талх аваад ороод ирж. Харин өөрөө юу ч аваагүй байна. Яагаад юм аваагүй юм бол дэлгүүр орох болгонд л ийм ч чихэр тийм ч ундаа гээл хажууд зогсож байдагсан гэж бодоод "чи яагаад өөртөө юм аваагүй билээ?" гээд асуутал харин ингэдэг байгаа "Тэнд чинь бүх юм л үнэтэй юм байна шд, тэгээд би юу ч аваагүйээ" ... инээд хүрсэн гэж... kkk

Wednesday, October 13, 2010

ЖИНХЭНЭ ХАЙР

Хэдэн жилийн өмнө намайг эмнэлэгт хэвтэж байхад хүнд өвчтэй нэг охин хүргэгдэж ирсэн юм. Түнийг аврах ганц арга бол 5 настай дүүгээс нь цус сэлбэх явдал байлаа. Учир нь дүү нь хэдэн жилийн өмнө яг тийм өвчин тусаад азаар эдгэж байсан болохоор түүний цусанд энэ өвчний нянг устгах дархлаа тогтсон байсан юм байх. Эмч 5 настай хүүд учрыг нь хэлээд эгчдээ цус өгөх эсэхийг нь асуужээ. Хүү бодож бодож "Үнэхээр эгч минь эдгэх юм бол би цусаа өгнө өө" гэжээ. Ингээд цусаа өгч. Эгчтэйгээ зэрэгцээд орон дээр хэвтэж байхдаа хүү эгчрүүгээ харан нэг л дотно инээмсэглэж байжээ. Охины царайд улаа бутран ирэх үед харин хүүгийн царай цайж эхлэв. Эмч зүгээр үү хүү минь гэж асуухад хүү:
 
"Эмч ээ би тэр дороо л үхэх үү?" гэж асуужээ. Хүү эмчийн хэлснийг буруу ойлгосон байжээ. Тэрээр эгчдээ бүх цусаа өгөөд өөрөө үхнэ гэж ойлгосон байв. Гэсэн хэдий ч хамгийн гайхамшигтай нь тэрээр эгчдээ цусаа өгөхийг хүлээн зөвшөөрсөн явдал байв

Thursday, September 02, 2010

Tuesday, March 09, 2010

Wednesday, March 03, 2010

Амар юм дө

Ингэж болдийн байх да. Хууль ингээл батлагдаал.... амар юм дө

Wednesday, February 10, 2010

Friday, December 25, 2009

Харандаа vs Баллуур

 Энд тэнд нилээд харж байсан боловч миний блогт байх ёстой юм шиг санагдаад оруулчлаа:
 
Хэрвээ та хэн нэгний аз жаргалыг зурах харандаа байж чадахгүй бол
Уйтгар гунигийг арилгах баллуур болж яваарай

Р. Чойном - Зарим заримдагуудад зориулсан шүлэг


Загатнаагvй ч гэлээ миний гар
Заримуудад зориулж ганц шvлэг бичилгvй горьгvй нь
Замбараагvй дээ биш ч энэ хорвоо
Зарим нэг юмсаар гуа биеэ гутаажээ.
Замбуулин хэдий арвин тусмаа
Заваан юм төдий элбэг болжээ.
Заримдаг гийгvvлэгч ес байтал
Заримдаг хvн ерэн хувийг нь эзлэхэд хvрчээ.
Өөрснийгөө тэд хэзээ ч мэдэж чадахгvй байж
Өрөөл бусдыг тэд хэзээ ямагт
Өөчилж муучилж ховлож амьдрах нь
Өтөг шивхээр хооллогч өт хорхой мэт буюу.
Дөмгvvр ганган явбал дээрд vзэж нударган гэнэ.
Дөнгөж хувцастай явбал доорд vзэж гуйлгачин гэнэ.
Олонтой явбал атаархахдаа завхуул гэнэ
Орь ганцаар явбал аархахдаа зайгуул гэнэ.
Улаан мөнгө өөрөөсөө харамлаад өөрснөө
Ууж чадахгvй явж уусан хvнийг архичин гэнэ
Уу ид гэж зvгээр яваа хvнийг шахаж шахчихаад
Улаандаа гарсан ховдог гэж дэлхий дахинд зарлана.
Авгайгаасаа саллаа гэж өөрөө хаягдсан юм шиг уурлана
Авалгvй ганц бие явбал өөрөө суух албатай юм шиг муулна.
Амар мэндийг нь асуувал ярвалдаад хариу дуугардаггvй байж
Адилхан дуугvй өнгөрвөл их зан гаргалаа гэж уйлчих шахна.
Дориухан алхвал дайрчих шахлаа гэж гомдол тоочно
Доройхон явбал өөрөө дайрчих гээд хөл гар гишгэлнэ.
Мөнгө харуулчихвал гуйж авчхаад эргvvлж өгөхгvй
Мөнгөгvй цагтаа уулзвал нэг нvдээр харахгvй цааш эргэнэ.
Гэтэл энэ маань өөрөө ямар хvн бэ ?
Гэм буруугvй хазгай гишгэдэггvй ариухан амьтан уу ?
Гэвэл бас vгvй ээ ! Энэ хорвоод төрөөд
Гэтэж, тагнаж, ховлож, хутгаж явахаас өөрийг сурсангvй.
Ний нуугvй хэлэхэд булай бvхнийг vйлдээчин
Нийгмийн бөөс болж бусдын талхыг vмхээчин.
Зарим ийм заримдагчуудад зориулж өөрсөн шиг нь
Заваан шvлэг нэгийг бичлээ хайран ч гар минь !

Monday, December 14, 2009

оки оки

Санасан дээрээ ганц юм бичээд авья гэж бодов. Манай хүүхэд одоо 3 настай л да. Одоо ярихгүй мэдэхгүй юм байхгүй хэл ам гэж дийлдэхгүй кэцүү кэцүү хэхэ. Өчигдөр нэг юм ярьж байснаа юу гэхнүү гэж бодоод "аав нь орой цэцэрлэгээс нь эрт аваад эмээ өвөө дээр нь очно. окай??" гэж хэлчээд "окай" гэж юу гэсэн үг вэ гэж асуух юм байх гэж бодсон чинь урдаас шууд "оки оки" гэж авдийн, инээд хүрсэн гэж. Хэлж байгаа, байж байгаа нь нээх инээдтэй эгдүүтэй гэж, одооны энэ хүүхдүүд үү J

Mobi Temuulel

П.Нэргүй: Оросуудын онцгойлон буруутгадаг 4 үндэстний нэг бол Монгол

Оросын хөгжлийн хөдөлгөгч хүч болсон колониализм 300 жилийн түүхтэй

-Өрнийхөн өөрийн иргэншлийн хил хязгаарыг Евразийн бүс нутагт исламын болон үнэн алдартны шашинт улсуудаар заагладаг. Мэдээж, ортодокс үнэн алдартны шашны төв бол Орос. Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан ихэнхи улсуудын хувьд ОХУ бол яахын аргагүй гол тоглогч. Гэтэл ОХУ өөрөө дан ганц үнэн алдартны шашинт орос үндэстэн биш, олон үндэстнээс бүрдсэн улс. Шуудхан асууя, Монголоос өөр “монгол угсаатан” байна уу?

П.Нэргүй: -21-р зуун эхлэхэд манай улсын их түүхэнд нэгэн томоохон үйл явдал боллоо. Энэ бол Халимаг улсын ерөнхийлөгч Илюмжиновоор ахлуулсан Халимаг ард түмний төлөөлөгчид Их Монгол улсын өлгий нутагтаа зочилсон явдал мөн гэж би дүгнэдэг. Халимаг улсын бүхий л үеийн түүх Монгол гүрний түүхтэй салшгүй холбоотой явж ирснийг оросууд ч хүлээн зөвшөөрдөг. Халимагийн ард түмэн бол Их Монгол улсын салшгүй хэсэг Оросын хөгжлийн хөдөлгөгч хүч болсон Колониализм 300 жилийн түүхтэй гэдгийг түүхэн баримтууд үгүйсгэж чадахгүй юм. Тэд хэдийгээр 400 жилийн дараа өлгий нутагтаа хөл тавьж байгаа ч гэсэн энэ 400 жилд Халимагийн баатарлаг ард түмний зүрх сэтгэл цаг ямагт монголчууд бидэнтэйгээ хамт байсан шүү гэдгийг Халмагийн ерөнхийлөгч Илюмжинов байнга хэлжи байв.
Тэрбээр, “Би гэртээ ирсэн байна. Бас та нарын гэр орон Каспийн тэнгисийн хөвөөнд, Ижил мөрний хаяанд байна. Та нар юунд далайгүй гэж ярьдаг юм бэ? Далай чинь байна. Гарц чинь байна. Монгол эх нутаг чинь далайдаа байна. Би Монгол улсын ерөнхийлөгчийн урилгаар анх удаа 400 жилийн дараа албан ёсоор айлчилж эх нутагтаа албан ёсоор ирж байна” гэж тэрээр аймшиггүй сайхнаар ханхүү шиг сэтгэл хөдлөм үгийг хэлсэн. Энэ бол улс төрийн гайхамшигтай үг. Энэ үгэнд Их Монгол улсын газар нутаг, хил хязгаар хаагуур тогтоогдсоныг Илюмжинов зүрх сэтгэлээрээ зөвхөн бидэнд төдийгүй дэлхий дахинд сонордуулж чадлаа.
“Далайд гарцгүй гэж битгий яриач… Монгол эх нутаг чинь далайдаа байна” гэж хэлсэн үг Халимагчууд болон Монголчууд бидний агуу үзэл нэг юм байна гэдэг нь нотлогдсоор л байна. Ямар ч хүчирхэг гүрэн, гадны ямар ч том хүч зөвхөн халимагчууд, монголчуудын цусан барилдлагааг, ургийн холбоог тасалж чадахгүй гэдэг нь харагдаж байна. Халимагийн ерөнхийлөгч Илюмжиновийн агуу үг манай аль ч хэвлэлд нийтлэгдээгүй бөгөөд дээрх үгийг Хөх толбо сонины 2009 оны №7-д доктор Ц.Мухар нийтэллээ.

-Гэхдээ ингэж хэллээ гээд Оросууд лав баярлахгүй байх. Дэлхийн байгалийн баялгийн 38 хувь нь Орост байна, үүнд ойн баялгийн 25 хувь, газрын тосны 15 хувь, байгалийн хийн 42 хувь, нүүрсний 43 хувь гээд дурдвал дуусашгүй. Гэтэл энэ их баялгийн ихэнхи хэсэг таны хэлээд байгаа монгол угсиатны газар нутаг дээр байгаа бус уу? Мэдээж ОХУ ЗХУ шиг дахин задрахыг хүсэхгүй. Тиймээс Монгол угсаатнуудын хувь заяа хэрхэн эргэх бол?

П.Нэргүй: -Ер нь Орос гүрний эрхшээлд колоничлолд, том мөлжлөгөд өртсөн Монгол угсаатнуудын ирээдүй нэн эмгэнэлтэй болж эхэллээ. Б.Ельциний дараа
Путиний баг гарч ирсэн нь Монгол угсаатнуудыг оросжуулж уусгах бодлого шинэ шатандаа оров. Монгол угсаатнуудыг уусгах хөтөлбөр хоёр хувилбараар хийгдсэн.
Оросын мужуудыг томсгож, тэдгээрийн бүрэлдэхүүнд автономит тойргуудыг, үндэстний бүгд найрамдах улсуудыг багтаах хорлонт аргыг В.Путин олсон ажээ. Тэгээд мужийн захирагчдыг, автономит улсуудын ерөнхийлөгчдийг зөвхөн Оросын төрийн тэргүүн томилно гэдгийг хуульчилж чадсан. Бид Монгол угсаатнуудыг уусгах хөтөлбөрийн хоёр дахь хувилбарыг тодруулж ярихаар шийдлээ. Энэ хувилбарыг ямар гээч байгууллага боловсруулсан гэж бодож байна. Үүнийг Үйлдвэрлэх хүчнийг судлах зөвлөл буюу оросоор СОПС бэлтгэжээ. СОПС-ийг 70, 80-аад онд хөдөлмөрийн баатар академич Некрасов гэдэг хүн удирдаж байсан. СОПС нь манай улсын үйлдвэрлэх хүчний хөгжил байршлын ерөнхий схемийг боловсруулахад тусалж байжээ.
Ингээд энэ СОПС нь хожим 28 губерни байгуулах төлөвлөгөөг Эдийн засгийн хөгжил, худалдааны яам болон Оросын шинжлэх ухаан академийн удирдлаган дор зохиов. Энэ төлөвлөгөөний дагуу автономит тойргууд бүгд уусаж, хэд хэдэн мужуудын эрхшээлд үндэстний улсууд атгагдахаар хувь тавилангаа шийдүүлж байна. Үүнээс зарим нэгийг нь дурдвал Халимаг улс нь Волград муж, Ростов муж, Астархан муж гурвын атганд орж, улмаар Волгадон губернид харъяалагдах болжээ.

-Балтийн тэнгисийн гурван орны хүн амын багагүй хувийг оросууд эзэлдэг. Тиймдээ ч Балтийн орнуудын түүхий эдийн хэрэгцээний 100 хувийг Орос дангаараа хангадаг. Олон ч баримтыг дурдаж болно. Өөр улсын иргэн мөртлөв орос хүн. Бас айхтар бодлого шүү. Үүнтэй адилаар, ОХУ-ын монгол угсаатнуудыг “монгол царайтай” Оросын иргэн гэж нэрлэж болох юм биш үү?

П.Нэргүй: -Хэдийгээр Халимаг улсын хувь заяа ийм эмгэнэлтэй болж байгаа ч гэсэн Халимаг улсын ерөнхийлөгч Их Монгол улсынхаа өлгийд зочлохдоо Монгол угсаатнууд хэзээ ч, ямар ч хүнд нөхцөлд их улсаа байгуулах хүсэл тэмүүлэл үргэлжид ундран бадарч байх болно гэдгийг бидэнд сануулсаар байна. Оросууд 28 губернийг байгуулахдаа терроризмын эсрэг чиглэсэн “Орос губерниудын холбоо” гэсэн нэн хачирхалтай нэр хаягийг бас давхар өгөөд байгаа юм. Оросууд жишээлбэл Байгал хавийн губернийг цогцлуулахдаа Уст ордын Буриадын автономит тойргийг Эрхүү мужийн мэдэлд оруулж уусгах чиглэлийг гаргасан.
Энэхүү чиглэлийг хэрэгжүүлэхэд Орос улсаас Монгол улсад суугаа элчин сайд Говорин чухал үүрэг гүйцэтгэснийг би бас дурьдаж хэлэх гэсэн юм. Мөн Агийн Буриадын автономит тойргийг Чита мужийн бүрэлдэхүүнд уусгана гэсэн бодлого бас хэрэгжээд байна. Дараа нь Эрхүү муж, Чита муж хоёр хүч чадлаа хавсаргаж, Буриадын БНУ-ыг уусгаснаар Байгал хавийн губерни төлөвших үйл явц дуусна гэж оросууд ялангуяа Путин дарга үзэж байгаа. Оросын зарим мужууд үндэсний хэд хэдэн бүгд найрамдах улсыг болон автономит тойргийг өөртөө уусгах түүхэн том үүргийг, хүлээсэн байгаа.

-Та үнэхээр нууц асуудлыг хөндөж байх чинь… Оросуудын нууц уусгах төлөвлөгөөг нэр устай нь дурдаж болох уу?

П.Нэргүй: -Тухайлбал, Краснояр хязгаар нь Тувагийн БНУ-ыг, бас Хакасын БНУ-ыг өөртөө уусгахаас гадна, Таймырийн автономит тойрог, Эвенкийн автономит тойргийг давхар уусгахаар ажиллаж байна. Ингэснээр Зүүн шиврээ губерни цогцлон байгуулагдана. Бас Өмнөд шиврээ губерни, зүүн хойд губерни, хойд кавказ губерни, Хар тэнгис хавийн губерни, Волгакам губерни зэрэг нь үндэсний БНУ-уудыг автономит тойргуудтай нь хамт залгиж устгахаар зориулагджээ.
Ийнхүү 28 губернийг байгуулахдаа СОПС нь хорин үндэстний улсуудыг, бас 11 автономит тойргуудыг түүхийн тавцангаас нэг мөсөн арчиж хаях аймшигт зөвлөмжийг дэвшүүлсэн байна. Үндэстний хүчтэй улсуудыг тонилгох замаар том том губерниудыг бий болгох нь Их Оросын колонисог гүрний оршин тогтнох гол чиглэл болж хувираад байна.
Дээрх 28 губерниуд нь Холбооны долоон бүс нутагт зангидагдах чиглэл гарч ирж байна. Бид энэ бүгдийг ярьдгийг учир нь Путин ОХУ-ыг том колоничлогч тогтолцоонд суурилуулах гэсэн их санаархлыг зон олондоо сонордуулах гэсэн юм.

-Орос хүчирхэг гэвэл мөн хүчирхэг ч байсан. Газар нутаг, байгалийн баялгаараа дэлхийд тэргүүлдэг. Цэрэг технологийн хувьд хэнээс ч дутахгүй, мөн геополитикийн хосгүй байршилтай. Оросын хүчирхэг байдгийн үндэс хэдий үеэс эхтэй вэ? Мэдээж оросуудын колониалист бодлого тэдний хүчирхэг байдагтай салшгүй холбоотой байдаг байх?

П.Нэргүй: -Их Оросын колоничлогч тогтолцоо 1721 онд бий болсныг оросууд ер нь их л нууцлаад байдаг. Энэ колоничлогч том тогтолцоо байгуулагдсаны 300 жилийн ой 2021 онд болох гэж байгаа. Энэхүү тогтолцоог Оросын их хаан Петр I анх тавьсан.
Их Оросын колоничлогч тогтолцоог агуу их хулгайн давалгаан дээр сүндэрлүүлчихлээ гэдгээ Их Петр хаан ойлгож, маш их харамсаж байсан. Их Орос улсын төрийн төсвийн 25-50 хувийг Петр хааны хамгийн шадар сайд Меньшиков гэгч жил бүр сэм хулгайлж байсныг гадарладаг болсон. Тэгээд удалгүй Их Петр хаан өөрөө 1725 онд таалал төгссөн аж.
Их Оросын колоничлогч тогтолцоо төлөвшихийн хамт том луйврын бодлого Оросын төрийн бодлогын төвшинд өргөмжлөгдсөн байжээ. Хожим 1866 онд Ф.Энгельс бичихдээ, “Орос гүрэн их хулгайн өмчөө заавал буцааж өгөх ёстой” гэжээ. Оросын их зохиолч Лев Тройтой баатар Цагаан хаанд өргсөсөн айлдвардаа, “Оросууд далан хэлтэн ард түмнийг нэгтгэж, хүний хөл хүрэх газрыг өөрийн болгож авлаа. Ингэж нэгтгэх нэг өдөр байхад салж бутрах нэг өдөр ирдэг. Тэр цагт орос хүн гишгэх газаргүй болбол яана” гэж бичжээ.

-Цагаан арьстнууд хүн төрөлхтний хөгжлийг тодорхойлж, авч явдаг, харин Европт колони улсуудын доод арьстнуудад бохирдоогүй, цорын ганц цэвэр үндэстэн бол Германчууд буюуАри нар юм гэсэн расист онолчдын сургаалиар Гитлер Герман үндэстнийг дэлхийн тавцанд гаргаад ирсэн. Өөрийнхөө дайныг ч “зөвтгөөд” авсан. Япончууд нар японоос эхэлж манддаг гэсэн сургаалиас үүдэж, Италичууд эртний Ромын эзэнт гүрнийг дахин байгуулах үзэл дээр дэлхийн дайнд оролцсон. Ингэхэд Оросуудад өөрсдийгөө дөвийлгөж үзэх сургаал номлол байдагболов уу? Ер нь Путиний бодлогыг оросуудын үүднээс харвал юу зөвтгөх вэ?

П.Нэргүй: -В.Путин ОХУ-ын ерөнхийлөгч болохдоо тодорхой үзэлд тулгуурлаж бодлогоо үндэслэж томъёолсон байгаа. Бид энэ үзлийг нь гаргаж тавих шаардлагатай. Ер нь Орос улс болон орос үндэстэн өөрсдийгөө өвөрмөц түүхэн замналыг баримталдаг хэмээн үздэг. Бусад үндэстэн ястнуудыг араасаа дагуулах чадвартай учраас орос үндэстэн энэ дэлхийд онцгой байр суурийг, эрх ямбыг эдлэх хувь тавилантай хэмээн үздэг юм.
Орос үндэстний өвөрмөц замнал гурван тулгууртай хэмээн бүр 1721 оноос бариммтлах болжээ. Энэ нь хаант ёс (ерөнхийлөгчийн засаглал), үнэн алдартны шашин, ардач ёс гурвын тулгуурыг Путин дээд засаглалын шижим үзэл мөн хэмээн зөвшөөрсөн ажээ.

-Тэгвэл хойд хөрш маань зүгээр ч нэг Америкийн загварыг дуйраасандаа, аль эсвэл өмнөх түүхийн “цар”-ын засаглалыг үргэлжлүүлэх , гэсэндээ хүчирхэг ерөнхийлөгчийн засаглалыг сонгосон биш байх нь ээ. Мөн санамсаргүй байдлаар ардчиллын индексийн үзүүлэлтээр ардчилсан засаглалтай гэх орнуудын сүүлд жагссан хэрэг биш юм биш үү? Түүхэн тодорхой үзэлд тулгуурласан юм байна шүү дээ.

П.Нэргүй: -Дээд засаглалын тогтворжилтыг зөвхөн хүчээр барина гэсэн чухал томъёолол Путиний үзлийн үндэс болж өгдөг. Үүгээр Зөвлөлтийн КГБ-ийн төрт загвар тод илрэлээ оллоо. Ийнхүү хүчтэй ерөнхийлөгчийн засаглал нь эдийн засгийн өсөлтийг, амжиргааны дээшлэлтийг хангаж Их Орос улсыг том колоничлогч гүрний төвшинд хадгалж үлдээх гол бодлогоо амилуулах гэж зүтгэж явна.
Тэрбээр Орос орон их гүрнээрээ үлдэх үү, аль эсвэл дэлхийн тавцангаас арчигдах уу гэсэн түүхэн сонголтыг хийхдээ бидний саяын дурьдсан гурван тулгуур, хүчирхийлэл, хүчтэй засаглал, нийгэм-эдийн засгийн бодлого зэргийг шүтэлцүүлж эцсийнхээ шийдийг олсон аж. Энэ бол 2000 оны эхэнд хийгдсэн сонголт байв. Дээрх сонголтыг ярихдаа бид Путиний том бодлогын бас нэгэн оньсыг хөндөх шаардлагатай.

-Ямар оньс? Оросын 300 жилийн настай колониализм гэж үү?

П.Нэргүй: -Үүний угтуул болгож нэгэн жижиг түүхийг дурьдах нь зүйтэй болов уу. Энэ нь юу вэ гэвэл, Эрдэнэтийн үйлдвэрийг Зөвлөлтийн далд колоничлолын объект буюу хүчит зэвсэг болгож хувиргасан гэсэн нэгэн дүгнэлт 1970-аад оны эцсээр хийгдсэн юм. Энэ дүгнэлтээс өөр нэг асуудал гарч ирсэн. ЗХУ үнэхээрийн социалист улс мөн үү, аль эсвэл далд колоничлогч гүрэн болчихсон уу хэмээсэн том асуудалд бид хариу өгөх ёстой боллоо.

-Гэхдээ л бид чинь Эрдэнэтийг ганц “саалийн үнээ” гэж өхөөрдөөд, уул уурхайн жишиг загвар болгоод онгироод байдаг биш үү? Тэгвэл Оросын колониализм одоо Монголд хэрхэн нвлөөлж байгаа гэж? Та тодорхой тайлбарлаж өгч болох уу?

П.Нэргүй: -Монгол улсын нэмүү бүтээгдэхүүний далд алдац, ЗХУ-ын хувьд далд олдоц болж хувирдаг. Энэ олдоц ЗХУ-ын нийгмийн бүтээгдэхүүн, үндэсний орлого, санхүүгийн блансанд хэрхэн яаж тусгагддагийг мэдэх шаардлагатай болсон. Бидний судалгаагаар Монгол улсын нэмүү бүтээгдэхүүний далд алдац, ЗХУ-ын Үндэсний орлогын тооцоонд тусгагддаггүй юм байна гэдэг нь тогтоогдсон. Харин энэхүү далд алдац ЗХУ-ын улсын нэгдсэн төсөвт бусад зардал гэдэг нэрээр бүртгэгддэг юм байна гэдэг нь тогтоогдов. Үүнээс үндэслэж ЗХУ-д нийгмийн бүтээгдэхүүний үндэсний орлого нь ил блансаар, бас далд блансаар тооцоологддог нь бидэнд мэдрэгдэв.
Өөрөөр хэлбэл, Үндэсний орлогын далд блансаар Зөвлөлтийн засгийн газар хар хайрцагны бодлогоо амилуулдаг юм байна гэсэн дүгнэлт хийхэд хүргэв. Эл тооцоог бид “ЗХУ-ын улс ардын аж ахуй 1985 онд” гэсэн статистикийн эмхэтгэлийг баримталж хийлээ. Улсын нэгдсэн төсөвт нэмүү бүтээгдэхүүний далд олдоц 1985 онд 114 тэрбум рубльд хүрчээ.
Мөн онд Зөвлөлтийн үндэсний орлого 578 тэрбум рубль, материаллаг зардал 805 тэрбум рубль болов. Үндэсний орлого, нэмүү бүтээгдэхүүний далд олдоц хоёрын нийлбэр нь 692 тэрбум рубльд хүрч, үндэсний орлогын энэхүү нөөцөөр Зөвлөлтийн өргөтгөсөн нөхөн үйлдвэрлэл явагддаг нь тогтоогдсон. Хуримтлалын сан статистикийн эмхэтгэлд 264 тэрбум рублиэр биш, 150 тэрбум рублиэр тооцоологддог байсан. Нэмүү бүтээгдэхүүний далд олдоц ийнхүү тодорхойлогдсоноор Зөвлөлт төрийн жинхэнэ дүр төрх илчлэгдэж, далд колоничлолын бодлогыг явуулдаг нь тогтоогдов. Бусад орнуудаас олдог нэмүү бүтээгдэхүүний далд олдоц нь Зөвлөлтийн эдийн засгийн хөгжилтийг санхүүжүүлдэг том эх үүсвэр болж байсан юм.

-Энэ тухай ерөөсөө дуулаагүй юм байна шүү. Тэгвэл Далд колоничлол Оросын эдийн засгийн хөгжлийн гол түлхэц ноён нуруу нь болж өгдөг байх нь ээ?

П.Нэргүй: -Энэхүү далд олдоц 1970 онд 30 тэрбум рубль байсан бол 15 жилийн дараа 114 тэрбум рубльд хүрч 3.7 дахин нэмэгджээ. Харин Зөвлөлтийн үндэсний орлого 15 жилд ердөө 2 дахин нэмэгдэв. Ийнхүү нэмүү бүтээгдэхүүний далд олдоц, Зөвлөлтийн үндэсний орлогоос бараг 2 дахин илүү хурдацтайгаар нэмэгдсэн байна. Нэмүү бүтээгдэхүүний далд алдац дотор Монгол улсын нэмүү бүтээгдэхүүний далд алдац том хувийн жин эзэлж байжээ.
Ялангуяа Эрдэнэтийн үйлдвэр ашиглалтад ормогц, Зөвлөлтийн гадаад санхүүжилтын эх үүсвэр огцом нэмэгдсэн юм. Саяын бидний ярьсан нэмүү бүтээгдэхүүний далд олдоц нь ЗХУ-ын гадаад эдийн засгийн харилцааны блансын том том ашигаар илэрдэг билээ, Путин хүчтэй ерөнхийлөгчийн засаглалыг тогтоохын түлд 2001 онд төрийн Думд явуулсан илгээлтэндээ нэгэн чухал томъёоллыг оруулжээ. Энэ нь юу гэсэн томъёолол вэ гэвэл төсөв тойрсон панзлалаас татгалзаж, улсын төсвийг хоёр эх сурвалжаас бүрдүүлнэ. Нэг нь, төрийн хүлээсэн үүргүүдийг хэрэгжүүлэхэд зориулагддаг орлого. Нөгөөх нь, гадаад эдийн засгийн харилцааны блансын ашгууд байх болно гэжээ.

-Гадаад худалдаанаас ашиг олоход юунь болохгүй гэж? Энэ асуудал колониализмтай холбоотой гэж үү?

П.Нэргүй: -Зөвлөлт засгийн үед явуулж байсан далд колоничлолынхоо бодлогыг Путин ерөнхийлөгч болмогцоо хэлбэрэлтгүй үргэлжлүүлэхээр шийдсэнээ төрийн Думд илтгэсэн байна. Бодлогын энэ том чиглэл ОХУ-ын 2003 оны төлбөрийн блансанд яаж тусгагдсаныг бид уншигч олондоо бас толилуулъя. Оросын барааны экспорт 2003 онд 134.4 тэрбум доллар, барааны импорт 74.8 тэрбум доллар болж гадаад худалдааны блансын ашиг 59.6 тэрбум долларт хүрлээ. Энэхүү ашиг 2002 оныхоос 13.3 тэрбум доллараар нэмэгдэв. Эл цэвэр өсөлтийн 4.6 тэрбум доллар буюу 35 хувь нь экспортын биет өсөлтөөр хангагдсан бол үлдэж буй 8.7 тэрбум доллар буюу 65 хувь нь үнийн өсөлтөөр хангагджээ.
Ингэж гадаад худалдааны ашгийн цэвэр өсөлтийн 2/3 хувийг нь үнийн өсөлтөөр хангах айхавтар монжооч чиглэл хэрэгждэг болжээ. Ялангуяа Монгол, Оросын гадаад худалдаанд Оросын бараа өндөр үнээр орж ирдэг нь манай гадаад худалдаа үлэмжийн алдагдалтай болдог нь чухамдаа Путиний тогтоосон монжооч гадаад худалдааны бодлоготой шууд холбогддогийг хэлэх хэрэгтэй.
Хэдийгээр гадаад худалдааны бланс нь ашигтай ч гэсэн гадаадын хөрөнгө оруулалтын бланс үлэмж хэмжээгээр алдагдалтай гардаг болсон. Гадаад худалдааныхаа ашгаар гадаадын хөрөнгө оруулалтын орлого зарлагын зөрүүг нөхөөд 4 орчим тэрбум долларын ашигтай ажиллажээ. Энэ нь 2003 оны тухайд шүү дээ. Оросууд гадаадын хөрөнгө оруулагчдыг мөддөө давж гарахгүй юм шиг байна. Тэднээс үлэмж хэмжээний алдагдалд өртдөг нь Оросын эдийн засагт хүндээр туссан хэвээр байгаа.

-Бас аймар бодлого байна шүү. Дэлхийн зах зээл дээрх литр шатахууны үнэ Монголд 2, бүр 3 нугалж өсөөд байдгийн учир бас л Оросын далд колониалист бодлогын илрэл байж болох юм. Эрдэнэт аль хэдийн Оросын далд колониализмын объект болчихсон, одоо харин Оюутолгой Хятадын колониализмын золиос болох вий дээ. Ер нь Оросууд яагаад биднийг ингэж монжих ёстой гэж?

П.Нэргүй: -Үүнээс гадна бид бас нэгэн асуудлыг энэ дашрамд хөндөе. Их Оросын шовинист үзэлд дөрвөн үндэстнийг онцгойлон дурьдаж буруутгадаг нэгэн хачирхалтай чиглэл амь бөхтэй оршсоор байна. Орос гүрэн хүнд байдалд орж, том алдагдалд өртөх, эсвэл лут ялагдал хүлээх үед үүний хамаг бурууг дөрвөн үндэстэнд тохоож сурталчилдаг айхавтар араншин оросуудад бий. Ийм дөрвөн үндэстний тоонд Монгол үндэстэн, Грек үндэстэн, Немц үндэстэн, Еврей үндэстэн ордог юм. ЗХУ-д өөрчлөн байгуулалт бүтэлгүйтсэний хамаг бурууг хэнд тохсон гэж санаж байна? Хамаг бурууг нь оросууд монголчууд бидэнд тохсон шүү дээ. Монголчууд Оросыг олон зуун жил мөлжиж дарлаж байсны гайгаар Оросын дээд засаглалын дотор том аймшигт зуршил төлөвшсөн хэмээн оросууд томъёолдог. Яг үүнийг нь Сергей Хрущёв АНУ-д уншсан лекциндээ энэ тухай дурьджээ. Уг лекцийн гол агуулга санааг “Хөх толбо” сонин олж монголчууддаа сонордуулсан билээ.

эх сурвалж: http://sonin.mn/

Монголын цэрэг Англи Францтай байлдаж явжээ

XIX зууны дундуур монголчууд Англи, Францын цэрэгтэй байлдаж явсан үнэн түүх бий. Их Чин улс гадаад ертөнцөөс өөрсдийгөө тусгаарлаж, дэлхийн хөгжлөөс хоцорсон тэр цагт колоничлогчдын флот Шар тэнгист нэгэнт зангуугаа хаясан байлаа. Хар тамхины эхний дайны дараа өөрийгөө Исүс эзний хүү хэмээн зарласан Хонг Шуухуаны удирдсан Тайпингийн (Тай Пинг Тиян Гоу) бослого дэгдэж, 1845 оноос 1864 оныг хүртэл 19 жилийн турш үргэлжилж, 20 сaя хүний амийг авч, Манжийн төрийг хүчтэй ганхуулсан байна. Энэ бослогыг эхэлсэн цагааc нь дарагдан дарагдтал Xятадын нутгийн гүнд монгол хүний цус урcaж, яс цайсныг өнөөгийн бид төдийлөн мэддэггүй.

Хонг Шуухуаны удирдсан Тайпингийн босогчид Нанжин (өмнөд нийслэл) хотыг эзлэн авсны дараа цэргийн хүчээ Бээжингийн (умарт нийслэл) зүгт эргүүлжээ. Хамгийн эхний том тулаан Жиантанд 1851 оны 1 дүгээр сарын 1-нд болсон ба Манжийн морьт цэргийн монгол захирагч Ихдамбын удирдсан 7 анги Тайпингийн бослогын цэргийн галын шугамыг сэтлэхийг орoлдсон боловч араараа бүслэгдэж шахагдан жижиг толгод руу ухарчээ. Бусдаасаа таслагдсан түүний 300 орчим цэрэг, дарга алагдаж, гүүрэн дээр морь нь бусгахад мориноосоо унасан Ихдамба босогчдын явган цэрэгт алагджээ. Удирдлагагүй болcон манжийн цэрэг гол гатлан ухарсан байна. 1851 оны 10 дугаар сарын 10-нд Манжийн цэргийн Улаантай жанжины цэрэг Ёнгон хэмээх газрыг босогчдоос буцааж авaх гээд бүтсэнгүй ухарчээ. Тайпингийн босогчдын цэрэг Бээжинд ойpтох тутам Манжийн Түгээмэл Элбэгт хаан улам сандарч, итгэлтэйгээр нь Монголын өвөр 49, ар 86 хошуунаас морин цэрэг дайчлан татаж, Хорчин монгол жанжин Сэнгэринчинд цэргийг захируулжээ. 1825 онд 24 настайдаа Хорчин зүүн (Xар тугийн) хошууны ноён Сэнгэринчин Манжийн хааны гүнжтэй гэрлэж жүн (хоёдугаар зэргийн) ван болсон байна. Манжийн хааны ордны хамгаалалтанд байсан үнэн итгэлт эфү Сэнгэринчин Хаант Оросоос галт зэвсэг зөөсөн 300 орос цэргийг Их Хүрээнд оруулaлгүй, их буу, зэр зэвcгийг Хиагтад тосч авcaн тухай мэдээ байдаг. Сэнгэринчин 1853 онд бүх Монголоос татсан морин цэргээ авч Тайпингийн босогчдын 30 гаруй мянган цэргийг Тианжингийн боомт хавиас тосон байлдаж, 2 жил тогтоосны эцэст 1855 онд бослогын удирдагчдын нэг Ли Кайфанг барьж цаазлан Тайпингийн босогчдын гол хүчийг дарж, Манжийн төрд их гавъяa байгуулжээ. Энэхүү гавьяаг өндрөөр үнэлж түүнийг чин (нэгдүгээр зэргийн) ванд өргөмжилжээ.


Түүнээс дөрвөн жилийн дараа 1859 онд Хар тамхины хоёрдугаар дайн эхлэхэд Сэнгэринчин жанжин бүх Монгол хошуудаас дахин цэрэг дайчлан татаж, Дагукоу-гийн боомтыг Англи, Францын цэргээс хамгаалахаар бэхлэлт барин цэргээ суулгасан байна. 1860 оны 6 сарын сүүлчээр 18 мянган цэрэг бүхий Английн 100 орчим усан онгоц Шар тэнгист орж ирснээс сарын дараа Францын 4 мянган цэрэг дээр нь нэмэгдэв. Энэ удаад Англи, Францын арми өндөр технологийн галт зэвсэгтэй байсныг Сэнгэринчин жанжин хараахан мэдээгүй байлаа. Сэнгэринчин жанжин Дагукоу, Бэйтангийн хойгийн бэхлэлтийн дагуу газрыг миньжүүлсэн боловч, урвагч хятад цэрэг Английн талд мэдэгдсэн учир тэд шөнөөр эргийн дагуу суулгасан минийг саармагжуулж амжсан байна. 8 дугаар сарын 1-нд холбоотны цэрэг Бэйтангийн эрэгт бууж, 12-ны өдрийг хүртэл давшихад манж, монгол цэрэг эцсийнxээ хүнийг амь тавьтал бууж өгөлгүй тулалдав. Татар цэргүүд хэрхэн эрэлхэг байлдсан тухай хожим англи, францын цэргүүд олонтаа дурсан ярьсан байдаг. Хүлээлтэнд байсан морин цэрэгтээ Сэнгэринчин довтлох тушаал өгөхөд эрэг рүү дайран орсон монгол цэргүүд пулемётны шуурган галд өртөж бүгд хиар цохиулжээ. Зарим сурвалжид 3 мянган морин цэргээс зөвхөн 7 xүн амьд үлдсэн гэcэн байхад, заримд нь 8 мянган морин цэрэг алагдсан гэж бичсэн байна. Төсөөлөөд үзвэл “Сүүлчийн самуурай” кинод гардагтай тун төстэй тулаан болжээ. Сэнгэринчин жанжин Зангжиаванд зугтан гарч, Бээжингээс 9 мянган мoрин цэргээр хүчээ сэлбэсэн байна. Хүчээ сэлбэсэн Сэнгэринчин жанжин удаа дараа Англи, Францын цэрэгтэй зууралдан байлдсан байна. Түүний цэрэг гаргууд сайн байлдсан боловч асар их хохирол амсчээ. Англичууд Сэнгэринчин жанжинг Сам Коллинсон (Sam Collinson) гэж нэрлэж, эрэлхэг гарамгай дайчин гэж тодорхой бичсэн байдаг. 9 дүгээр сарын 21-ний өдрийн хориглох тулалдаанд баруун жигүүрийг хамгаалан байлдсан Сэнгэринчингийн монгол цэрэг хоёрхон цагийн дотор холбоотны мянга орчим цэргийг алж устгасан байна. Зүүн жигүүрийг хамгаалан байлдсан Mанжийн Шэнг-бао жанжины цэрэг мөн 2 цагийн дотор мянга орчим франц цэргийг устгасан байна. Энэ тулалдаанд Mанжийн 30 орчим мянган цэрэг орoлцсон бөгөөд Шэнг-бао жaнжин хүндээр шархдаж Бээжинд хүргэгдсэн гэдэг. Сэнгэринчин жанжин зүүн жигүүрийг гартаа авахаар оpoлдсон боловч холбоотны цэргийн шуурган галд өртөж давшилт амжилтгүй болжээ. Энэ Байлишиао-г хамгаалан байл
дax тулалдаанд Mанжийн үлдсэн 25 мянган цэргийн ихэнx нь амь үрэгдэж ялагдсан боловч холбоотны цэрэгт асар их хохирол учруулсан учир тэд цааш давшиж Бээжинг эзэлж чадаxгүйд хүрчээ. Сэнгэринчин жанжины зэрэг дэвийг бууруулан түүний цэргийг Шандуны хойгт гарсан Ниан босогчдыг даруулахаар хөдөлгөжээ. Тэнд гурван жил орчим амжилттай тулалдаж босогчдыг хэрцгийгээр даран өөрийн зэрэг дэвээ буцаан сэргээж авсан боловч Ниан босогчдын мэхэнд хууртан гэнэтийн довтолгоонд өртөж, 1865 онд Сэнгэринчин жанжин алагдсан байна. Түүнийг амь үрэгдсэнээс 3 жилийн дараа 1868 онд уг бослого бүр мөсөн дарагджээ.

Би Жагжид Цэцэн агснаас Сэнгэринчин вангийн тухай асуухад “-Сэнгэринчин бол Манжийн төрд хамаг хүчээ өгсөн хорчин монгол хүн. Түүнтэй хамт олон монгол цэрэг хүний нутагт халуун цусаа урсгаж, алтан амиа алдсан” гэж хэлж билээ. Сэнгэринчин вангийн морин цэрэгт горлосын хоёр хошуу, халх, харчин таван хошууны зост чуулган, монголжин, хорчины Бу вангийн хошуу, хорчины дархан вангийн хошуу, жалайд зэрэг газраас лавтай монгол цэргүүд байжээ. Энэ бүгд “Сэн вангийн магтаал”-д тодорхой орсон байдаг. 1889 онд Манжийн хааны бэлэвсэн Сиши хатан Сэнгэринчин жанжины дурсгалд зориулж Бээжингийн Донгчэн дүүрэгт Шианзонcи мөргөлийн cүм байгуулжээ. Хoжим 1995 онд Өвөp монголын Тонляо хотноо Сэнгэринчин жaнжины хөшөөг босгoж, музейг байгуулсан байна.

Хэрвээ бид Халх дөрвөн аймаг, өвөр зургаан чуулганы Манжийн үеийн данснаас 1840 оноос 1870 оны хоорондох 30 жилийн турш хугацаагүй цэргийн албанд татагдсан эрсийг шүүгээд үзвэл хичнээн монгол энэ дайнд орж эрсдcэн тоо гарна. Хожим Боксерын бослогыг дарах, Хятад-Японы дайнд хичнээн олон монгол хүү алтан амиа золиослocныг бид мэдэхгүй. Бокcерын бослогыг дарахаар Халх дөрвөн аймгаас татсан 2 мянган морин цэрэг Улиастайн амбанд сууж байгаад дайнд мордолгүй тарсан тухай баримт бий. Монголын цэрэг ялаагүй ч Англи, Францын давуу армитай байлдаж явсан үнэн түүхээс сөхөн дурдахад ийм байна. Энэ бол 100 гаруй жилийн тэртээ болсон бодит түүх. Таны эсвэл миний элэнц хуланцаас хэн нэгэн нь харийн нутагт цусаа урсгаж ясаа тавьсан байж болно. Бид Монголчуудын түүхийг ямарч байсан 1949 он хүртэл нэгтгэн авч үзээд, судалж бичиж байх нь чухал хэмээн би боддог.


ЭХ СУРВАЛЖ:

Sunday, December 06, 2009

Tuesday, December 01, 2009

Олон талт оюун ухаан гэж юу юм бэ?

IQ - Inteligence Quotient

Inteligence - Танин мэдэхүй

Аливаа зүйлийг тунгаан бодох, шинэ материал судлах, олон асуудлын дотроос оновчтойг нь сонгон амьдралдаа авч явах чадварыг танин мэдэхүйн оюун ухаан гэж үздэг.

- Хүний танин мэдэхүйн ухааны боломж чадвар хир зэрэг вэ?
- IQ-г яаж тооцох, яаж хэмжих, яаж хөгжүүлэх вэ?

Оюун ухааныг хэмждэг 2 үндсэн аргын нэг нь IQ тестийн арга юм.

IQ-д багтах буюу тестээр илрэх чадварууд

1. Шинэ зүйлд суралцах
2. Даалгавар, дасгалд төвлөрөх
3. Мэдээллийг хадгалах ба эргэж санах
4. Задлан шинжлэх
5. Нэгтгэн дүгнэх
6. Хийсвэр сэтгэх
7. Учир шалтгаан үйл хөдлөл хийх
8. Дарааллын зүй тогтлыг олох
9. Ижил төстэй ба ялгаатай шинжийг олох
10. Нөхцөл байдал өөрчлөгдөхөд зохицох
11. Өмнөх мэдлэгээ ашиглан асуудлыг шийдэх

EQ – Emotional Quotient

Emotion – Сэтгэл хөдлөл

- EQ - өөрийнхөө болон бусдын сэтгэл хөдлөлийг ойлгох, үүн дээр үндэслэн тохирох үйлдэл хийх чадвар
- EQ бол орчныхоо хэрэгцээ, дарамттай зөв харьцах танин мэдэхүйн бус чадваруудын нэгдэл

EQ нь 5 хүрээтэй, дотроо 15 чадварыг багтаана.

1. Өөрийгөө мэдэж, жолоодох чадвар
2. Хүмүүсийн арга эвийг олох чадвар
3. Уян хатан, бодитой үүссэн янз бүрийн асуудлыг шийдэх чадвар
4. Тэвчээртэй хандаж, түргэн зангаа хянаж, хорхойгоо дарах чадвар
5. Сэтгэлийн ерөнхий байдлын хүрээ

CQ – Creative Quotient

Creativity – Бүтээлч сэтгэлгээ, бүтээлч чадвар

- Аливаа мэдлэгийг биет болон оюуны баялаг болгох чадвар
- Ер бусын байдлаар сэтгэж өвөрмөц байх чадвар

CQ – ийн үндсэн чадварууд

- Давтагдашгүй шинэ санааг олох
- Юмс үзэгдлийг чөлөөтэй холбох
- Бүх мэдрэмжээ ашиглах
- Бүтээлч шинэ санааг хурдтай төрүүлэх
- Шинэ санааг хөгжүүлэх
- Аливаа зүйлийг олон талаас нь судалж шийдэх
- Хөдөлгөөнт чанар буюу хуучин төсөөллөө өөрчлөх
AQ - Adversity Quotient

Adversity – Бэрхшээл, золгүй явдал, гай зовлон

AQ нь бэрхшээл, азгүй тохиолдлыг ялан гарах чадварыг хэмжинэ.

AQ-ийн үндсэн чадварууд

- Хянах – нөхцөл байдалд эергээр нөлөөлж чадахаа мэдрэх, үйл явдалд үзүүлэх хариу үйлдлээ хянах чадвар
- Гол ачааг үүрэх – тухайн бэрхшээл ямар ч шалтгаанаар үүссэн байлаа гэсэн даван туулахын тулд үүрэг хариуцлагыг өөрөө хүлээх чадвар
- Хүлээц – таны ажил, амъдралд нөлөөлөх ямар нэг таагүй нөхцөлд хүлээцтэй хандах чадвар
- Тэсвэр – таагүй нөхцөлд хэр удаан үргэлжлэх талаарх мэдрэмж.
BQ – Bonding Quotient

Bonding – Хэлхээ холбоо, хамаарал

BQ – Эцэг эх, үр хүүхдийн дотно харилцааны үзүүлэлт.
Эдүгээ эцэг эхчүүд хүүхэддээ анхаарал тавих нь бага болсон. Хүүхэд эцэг эхийн анхаарал халамж улам их шаардлагатай болсон.

BQ-г яаж дээшлүүлэх вэ?

- Эцэг эхчүүд хүүхдийнхээ онцлогийг мэдэх хэрэгтэй
- Хүүхдийнхээ эрх чөлөөг хязгаарлаж болохгүй
- Хүүхдийнхээ материаллаг төдийгүй оюуны хэрэгцээг нь хангах нь чухал
- Хүүхэдтэйгээ утсаар ярих, хамт ном унших, тэмцээнд хамт оролцох, аялалд хамт явах нь хамгийн үр дүнтэй, энгийн аргууд
- Эцэг эхийн зүгээс тэвчээр гаргах нь хамгийн чухал
NQ – Net Quotient

Net – Мэдээллийн сүлжээ

- Компьютерийн сүлжээнд чөлөөтэй холбогдож, ажиллах
- Хэрэгцээтэй мэдээллээ олж авах
- Мэдээллийн технологи, програм хангамжийн мэдлэг
- Өөрийгөө захирах чадвар

Microsoft корпорацийн эзэн Bill Gates хамгийн өндөр NQ-тэй хүн. Dot-com-ын үеийнхэн буюу одоогийн 20 настангуудын NQ хамгийн их.
FQ – Financial Quotient

Financial – мөнгө хөрөнгө, санхүү

- Өөрийгөө, өрх гэрээ авч явах чадвар
- Аж ахуй эрхлэх чадвар
- Хөрөнгө мөнгөтэй зөв харьцах чадвар
- Аливаа асуудалд эдийн засгийн агуулгаар хандах сэтгэлгээ

FQ-г хөгжүүлэхэд яаж анхаарч байна вэ?

Өндөр хөгжилтэй орны чинээлэг иргэд хүүхдийнхээ FQ-г дээшлүүлэхийн тулд ирээдүйн саятнуудын клубт хичээллүүлдэг болсон. Хятадад иргэдийнхээ FQ-г хөгжүүлэх ажил эрчимтэй өрнөж байна.
DQ – Development Quotient

Development – Хөгжил дэвшил

Өөрийн бие бялдрын байдал, онцлогийг тодорхой мэдэж, аажмаар хөгжүүлэн, зорилгодоо хүрч амжилт гаргах чадвар

DQ өндөртэй хүн өөрийн биеийн онцлог ба чадварыг зөв үнэлж, тогтвортой, тэвчээртэй, системтэй хичээллэх чадвартай болдог. DQ өндөртэй хүн биеийн тамир, спорт, урлагийн төрөлд гялалзсан амжилт гаргаж чадна.

DQ-гээ яаж дээшлүүлэх вэ?

- Хамгийн түрүүнд айдсаа даван туул
- Тогтмол хичээллэ
- Булчингаа хөгжүүл
- Уян хатан чанараа хөгжүүл
- Тэнцвэрээ хөгжүүл
- Аливааг урьдаас мэдрэх чадвараа хөгжүүл
- Самбаа болон баримжаагаа хөгжүүл
- Аэробикээр хичээллэ
- Амьдралынхаа хэмнэлийг өөрчилж бай
- Эрүүл хүнс хэрэглэж бай
- Тэвчээртэй бол
- Биеэ сул тавих, стресс тайлах дасгалуудыг сур.
SQ – Spiritual Quotient

Spiritual – оюун санаа, дотоод ертөнц

- Утга агуулга, үнэлэмжийн асуудлыг ойлгож шийдэх чадвар
- Үйл ажиллагаа, амьдралын замаа өргөн, баялаг, ач холбогдолтой хүрээнд аваачих чадвар
- Үйл ажиллагаа, амьдралын аль нэг замыг бусдаасаа арай илүү болохыг үнэлэх чадвар
- Хүний тархи, сэтгэц дэх дотоод төрөлхийн чадварууд
- Оюуны бусад чадваруудаа ухаалаг ашиглах хамгийн оргил чадвар
- Хүрээлэн байгаа орчин, байгальтай холбоо тогтоох чадвар
- Бусдад тусалж, өөрийгөө бусдын төлөө золиослох чадвар

Бидний SQ бол сэтгэл дотор маань байдаг луужин юм.

SQ – гээ яаж хөгжүүлэх вэ?

- Амьдралд байгаа бүхий л сайхан зүйлийг олж харж, баярлаж сур
- Өөрийнхөө үнэт чанарыг таньж мэд
- Өрөвч зөөлөн сэтгэл гаргаж бай
- Сэтгэлийн амар тайван байдлыг тань алдагдуулдаг зүйлээс өөрийгөө холдуул
- Илүү ачаанаасаа сал
- Өөрийхөө хүсэл зорилгын талаарх оюуны зураглал хий.
MQ – Moral Quotient

Moral – Ёс суртахуун

Ёс суртахуун – хүний нийгэмд өөрийгөө зохицуулж, үйлдлийнхээ агуулга, хэм хэмжээг тогтоох чадвар

MQ сайтай хүн сайн мууг ялгах чадвартай, бас чин сэтгэлээсээ бусдыг хайрлаж чадна. IQ, EQ хичнээн сайн байлаа ч MQ доогуур бол тэр хүн нийгэмд хор хөнөөл учруулна.

Ёс суртахууны чадварууд

- Хүний нэр хүндийг хүндэтгэх
- Бусдын сайн сайхны талаар санаа тавих
- Хүвь хүний сонирхол ба нийгмийн үүрэг хариуцлагыг хослуулах
- Зарчимч байдлыг эрхэмлэх
- Ёс суртахууны сонголтуудыг тусган авах
- Зөрчлийг тайвнаар, эв зүйгээр шийдвэрлэх арга замыг хийх

Эх сурвалж:

Суутны сэтгэлгээний арван арга

Тони Бьюзен “Суут сэтгэлгээний 10 алхам”

Намайг жаахан хүү, сургуулийн сурагч байхад би яаж ч хичээгээд хариуг нь олж чаддаггүй хэдэн зовлонтой асуултууд байдаг сан. Гэтэл багш нар маань тэдгээр асуултын хариуг олоход надад туслахгүй мөртлөө намайг анхаарал чинь төвлөрөхгүй байна, тэнэг юм шиг ерөөсөө юм хийхгүй байна” гэх мэтээр л хэлдэг байлаа. Тэр зовлонтой асуултууд дунд:
Яагаад газарзүй, түүх, англи хэл, байгалийн
шинжлэл гэх мэт хичээлүүд биеийн тамир, зураг, хөгжмийн хичээлээс чухал гэгддэг юм бол?
Яагаад хөвгүүд бид “мундаг” гэж тооцдог хүүхдүүдийг багш нар маань болохоор “хөнгөн”, “хийсгэн”, “сахилгагүй” гэх мэтээр үнэлж, харин хөвгүүд бид нарт тэнэг санагддаг хүүхдүүдэд онц тавьж, магтан мандуулдаг юм бол?
Яагаад надаас бага мэдлэгтэй хүүхдүүд үл ойлгогдох шалтгаанаар надаас өндөр оноо, дүн авчихсан байдаг юм бол?
Бас яагаад заримдаа би нэлээд өндөр оноо авчихсан байхад надаас илүү мэдлэгтэй чадвартай хүүхэд бага оноо авчихсан байдаг юм бол? зэрэг асуултууд байсан юм.
Харин багш нар маань миний тухай:
залхуу
хоосон мөрөөдөх дуртай
анхаарлын төвлөрөл сул
уран сайхны авъяас огт заяагаагүй нь илт хүүхэд
ангид муу нөлөө үзүүлдэг
биеийн тамирын хичээлд сонирхолгүй
түүхийн хичээлд дэндүү муу, сонирхол ч байхгүй, авъяас ч байхгүй
дээд сурьгуульд орж цагаа үрэх хэрэггүй
уг нь илүү үр дүнд хүрэх далд чадвартай”
гэх зэргээр тодорхойлсон.
Магадгүй, таныг ч бас ингэж дүгнэж байсан л биз. Яваандаа хариу нь олддоггүй миний зовлонт асуултууд гурван гол асуудал болж ирсэн юм.
1.Тухайн хүний ухаантай эсэхийг ер нь хэн мэдэх юм бэ?
2.Ер нь “ухаан” гэдгийг хэн тодорхойлж чадах юм бэ?
3.Оюуны хөгжлийн”IQ” түвшнээ дээшлүүлэх боломжтой юу, эсвэл хүн заяасан ухаанаараа л амьдардаг юмуу?
Ингээд би өөрийн амьдралын нэгэн гол зорилгыг эдгээр гурван асуултын хариуг олоход зориулсан юм. Оюуны чадварыг судлах, яаж хөгждөгийг нь мэдэх болон бидний интеллект /оюун ухаан, авъяас чадвар/ чадварыг хөгжүүлэхэд тусалдаг Оюуны карт зохиох зарчмуудыг боловсруулахад 30 жил зориулсан.
Таны дотоод сэтгэлийн гүнд далд “зүүрмэглэн”, танаас дуудлага ирж сэрээхийг хүлээн байгаа оюуны олон чадваруудаа сэрээгээрэй!
Хүний оюун ухааны тухай бидний мэдлэгийн хөгжиж ирсэн түүх бол тун гайхалтай. Шилдэг сэтгэгчид “Ямар хүчин зүйл биднийг амьдрахыг албадаж байдаг вэ?” , “Чухам ямар хүчин зүйл ухаантай болгодог вэ?” гэсэн асуултуудад хариу эрсээр ирсэн бөгөөд сонирхолтой нь оюуны хөгжлийг коэффицент илтгэцүүрээр хэмжих санаа бүр 100 гаруй жилийн өмнөөс үүсчээ. Судлаачид “Хүний оюун ухаан олон төрөл хэлбэртэй байдаг бөгөөд зөв хөгжүүлж чадвал тэдгээрийн нэг бүр нь бусадтайгаа тохирч ажилладаг” гэдгийг ойлгосон.
Жинхэнэ ухаалаг хүн бол хүрээлэн байгаа бодит орчны янз бүрийн тохиолдолд үүсдэг асуудлуудыг шийдэхийн тулд оюун ухаанаа ашиглаж чаддаг хүн юм. Жинхэнэ оюун ухаан бол спортоор хичээллэх, бусад хүмүүстэй харьцах, сексээс таашаал авах зэрэг бидний амьдралын аль ч нөхцөлд бүх боломжоо ашиглахад илэрдэг. Хэрэг дээрээ бол бид бүхий л амьдралынхаа турш ухаалаг болсоор л байдаг.
Танд байгаа 10 интелект чадвар нь Бүтээлч, Сэтгэл хөдлөлийн болон оюуны хөгжлийн итгэлцүүрт хамрагдах Уламжлалт интеллектүүд гэсэн гурван ангилалд хуваагддаг.

1. Бүтээлч болон Сэтгэл хөдлөлийн интелектүүд

1. Өөрийгөө бий болго- таны Бүтээлч интелект
Бүтээлч чадвар гэдэг бол “бурхнаас заяасан бэлэг” бөгөөд цөөхөн хүнд л олддог зүйл хэмээн нэгэн үе тооцож байв. Харин одоо бол энэ авъяас бэлгийг хэвийн эрүүл саруул бүх хүнд байгалиас заяасан байдгийг бид мэдэж авлаа. Хүн бүрт нуугдаж байгаа Бүтээлч интелектийн ер бусын боломжуудыг нээх нь ердөө өргө техникийн л асуудал юм.
Тодорхойлолт:
Бүтээлч интеллект гэдэг нь ер бусын байдлаар сэтгэж, өвөрмөц байх чадвар бөгөөд шаардлага гарвал “зөвхөн бусдыг даган сэтгэдэггүй байх чадвар юм. Бүтээлч интеллект нь:
Хурд. Танаас шинэ бүтээлч санаа төрөх хурд.
Хөдөлгөөнт шинж. Энэ нь аливаа зүйлийг янз бүрийн өнцгөөс харж, сөрөг санал бодлуудыг харгалзаж, хуучирсан үзэл бодол, төсөөллийг өөрчлөх төны чадвар юм. Түүнчлэн бид ямар нэгэн шинэ зүйлийг бүтээж байх үедээ бүх мэдрэмжээ ашиглах чадварыг бас агуулдаг.
Өвөрмөц, давтагдашгүй шинж. Энэ нь бүтээлч сэтгэлгээний зүрх бөгөөд ер бусын хосгүй, шинэ санааг олох таны чадварыг харуулж байдаг. Ийм шинж чанруудыг агуулсан хүнийг олон бусад хүмүүс “өөрийгөө хянадаггүй” гэж үздэг боловч хэрэг
дээрээ харин ч үүний эсрэг байдаг. Өөрийн
өвөрмөц шинж гэдэг бол оюун ухаанаа ухамсартайгаар хөвчлөн ажилласны үр дүн голдуу байдаг ба тухайн хүн ухаанаа төвлөрүүлэх өндөр чадвартай байдгийг харуулдаг.
Шинэ санааг хөгжүүлэх чадвар. Бүтээлч бие хүн бол жирийн санааг өлгөн авч өргөжүүлж, чимэглэж, хөгжүүлж, олон санаа бодлоор баяжуулж чаддаг.
Бүтээлч хүмүүс голдуу шийдмэг бөгөөд шаргуу байдаг. Тэд ихэнхдээ эрх баригчидтай санал нийлдэггүй. Тэд бүтээлч зорилтуудаа хэрэгжүүлхээр эрчтэй барьж авдаг учраас бусдад гүн сэтгэгдэл төрүүлдэг.
Та энэ бүлгээс өөр юу мэдэж авч болох вэ?
Таныг оюун ухааны дасгал хийж байх үед бүтээлчээр сэтгэх таны чадвар улам өргөснө. Хэдэн минутын дотор та зураг зурж /муугүй зураач болохоо та олзуурхан мэдэх болно/, яаж хошин шог яриа зохиохыг сурч, таны бүтээлч чадварын шандасыг чанга бат байлгахад туслах дасгалууд өгнө.
Та үүнийг мэдэх үү?
Таны уурга тархины гаргаж чадах шинэ санаа бодлуудын тоо нь ертөнц дээрх бүх атомуудын тооноос ч илүү байдаг байна.

Үүний зэрэгцээ уламжлалт математикийн болон хэл ярианы интеллектүүд нь аналитик, логик сэтгэлгээний үйл явцтай илүү түлхүү холбогддог.
Таны бүтээлч интеллект нь таныг шинэ санаа бодлуудын ертөнцөөр шинэ оршихуйд хүргэдэг эрчимтэй хийсвэрлэн сэтгэх явдлаар илэрнэ. Интеллектийн бусад төрлүүдийн адилаар бүтээлч интеллектийг ч хөгжүүлж болдог. Зарим хүмүүс л үгүй гэж зүтгэдэг юм.

Бүтээлч интеллектийн од болсон хүн

Бидний жишээ татах гэж байгаа интеллектийн од болсон хүн маань ядаж сургууль ч төгсөөгүй юм шүү дээ. Тэрбээр дислекси өвчинд нэрвэгдэж, үгийг зөв бичих дүрмийг огт тогтоож чадахгүй байсан болохоор ном унших, суралцахад тун бэрх байжээ. Тэр энэ байдлаасаа ихэд ичиж, бусдын өмнө анги танхимд ямар нэгэн сэдвийг унших хэрэгтэй болоход олон цагаар чармайн байж цээжилдэг байв. Түүний IQ интеллектийн түвшин доогуур байсан учраас багш нар нь сайн сурагч гэж үздэггүй байв. Энэ хүнийг Ричард Брэнсон гэдэг байлаа. Гэвч тэрээр ямар ч саад бэрхшээлийг үл хайхран өөрийнхөө бүтээлч интеллектийг хөгжүүлж байхдаа гялалзсан ирээдүйг өөртөө бий болгож чадсан юм. Ямар ч ирээдүйгүй байсан тэр залуу Virgin гэсэн эмблемд нэгддэг 150 үйлдэрийн удирдагч болж, 3 тэрбум фунт стерлингийн хөрөнгөтэй болж чаджээ. Яаж, юуны ачаар тэр юм бол!
Оюуны хөгжлийн коэффицент түвшнийг тогтоох тестүүд нь тэр хүний зорьсондоо хүрэх хорсолтой гэмээр айхтар шаргуу чанаруудыг илрүүлж чадаагүй юм. Энэ л чанар нь Брэнсонд том, жижиг ямар ч асуудал тулгархад заавал гарц олж, бусад хүмүүс тэмцэхээ больчихоод байхад ч эцсийг нь хүртэл үзэлцэн үр дүнд хүрэхэд нөлөөлж байжээ. Мөн түүний бүтээлч шинэ санаа бодлоо бусадтай хуваалцах чадвар, бусдын хүсэл мөрөөдөл, санаа бодлыг өөрийнхтэйгээ хослуулан үр дүнд хүрэх чадварыг нь тестээр илрүүлж чадаагүй аж.
Өсвөр насандаа Брэнсон бүтээлч бусад олон хүмүүсийн адилаар сурч байсан сургуулийнхаа хатуу хязгаар, дүрмүүдэд гонсойж явдаг байв. Түүний бүтээлч эсэргүүцлээ илэрхийлсэн анхны үйл ажиллагаа нь сургууль дээрээ өөрөө анх сонин гаргасан явдал юм.
Тийм хачин хүүхэд сонин гаргалаа гэж үү? Тиймээ
Тэрбээр зөвхөн сургуулийнхаа төлөө бичдэг байсан явдлыг халж, үүний эсрэгээр сурагчдынхаа тухай бичихээр шийджээ. Тэрээр сонингоо хэн ч уншихгүй уйтгарт цаас биш, харин ч бүх хүнд, ялангуяа реклам тавиулан мөнгөө төлж чадах томоохон компаниудад зориулсан сонирхолтой, хурц байлгахыг хүсэж байв.
Энэ удаа тэрээр бас л өөрийн гэсэн өвөрмөц замаар явахаар шийдэж, сурагчдыг төдийгүй кино, рок хөгжмийн одод, бүтээлч хүмүүс, олонд алдаршсан тамирчдыг сэтгүүлчээр урьж ажиллуулсан юм.
Ричард болон түүний найз Жонни Жеймс багахан хөрөнгөтэйгээр ажлаа эхэлжээ. Шуудангийн зардал болон утасны төлбөр төлөхөд ээжийнх өгсөн ердөө л 4-хөн фунт л байлаа. Тэд Брэнсоны байшингийн подвалд ажиллаж, бүхий л зүйлсд өөрсдийгөө хязгаарлан, чадахын хэрээр хэмнэж байсан ч тэднийг хөдөлгөгч хүч болох өөрсдийн бүтээлч санаа бодолдоо хэзээ ч, ямар ч хязгаар тавьдаггүй байв.
Брэнсоны сурч байсан сургуулийн захирал нь нэгэн удаа түүнд ёжтойгоор “баяр хүргэе Брэнсон. Миний бодлоор бол, та нэг бол шоронд орж, нэг бол тэрбумтан болох байх” хэмээн хэлж байжээ. Тэр үеэс Брэнсон өөрийнхөө гол зарчмыг хөгжүүлэн, бүхэл бүтэн компаниудын ажил хэргийг засан өөрчилж, бүтээгдэхүүний танилцуулгыг хэвлэж, аль болох олон шинэ санаа бодлууд олохыг чармайн, энэ үедээ бусад хүмүүсийн бодол мөрөөдлийг сонирхон судлах болжээ. Түүний тэргүүлэх компани “Виржин Эйрлайнз” нь бүтээлч санаа бодлыг хэргэжүүлсний маш сайхан жишээ юм. Үнэ тарифаа буруулахдаа үйлчилгээний чанарыг бууруулдаг “доошилж буй спираль” хэмээх ердийн зарчмыг ашиглахын оронд тэрээр уламжлалт хандлагыг эргэн хянаж үзжээ. Тэгээд үнэ өртгөө хэвээр байлгаж, ирсэн хүмүүст үнэгүй иллэг хийх, мөхөөлдөс өгөх, кино үзүүлэх, шүршүүрт орох, биеийн тамирын дасгал хийх зэрэг этгээд өвөрмөц үйлчилгээг нэмж оруулжээ. Тэр гайхамшигтай сайхан санаануудыг олж хэрэгжүүлдэг, бусад хүмүүсийн санааг ашиглаж, тэдэнтэй хамт нэгдмэл болж мөрөөдлөө биелүүлдэг чадвараараа амжилтыг хүчээр өөртөө дуудан авчирдаг хүн юм.

Та үүнийг мэдэх үү?
Бүхий л цаг үеийн агуу суутнуудын нэг, 1000 гаруй шинэ бүтээл хийсэн Томас Эдисон 12 насандаа сургуулиас хасагдаж байжээ.

Бүтээлч хандлага гэдэг нь сайхан зураг зурах, хөгжмийн зэмсгээр тоглохыг хэлнэ гэж ойлгож болохгүй. Оройн хоол бэлтгэх, ажил дээрээ тавьсан зорилтоо хэрэгжүүлэх, амралтаа төлөвлөх, хашаа, цэцэрлэгээ янзлах, байшин өрөөгөө засах, зурагтаар гарч байгаа хөл бөмбөгийн баг яавал өрсөлдөгчөө хожиж болох арга замуудыг тоочих зэрэг нь ч бас л бүтээлч хандлага юм.
Жишээ: Эцэг эхчүүд.. эд бол үнэхээр бүтээлч хүмүүс. Тэд хүүхэд төрүүлэх төдийгүй, ажлаа хийж, мөнгө олж, орон гэрийнхээ дизайныг шийдэж, хоолоо бэлтгэж, ээлжийн амралтаа төлөвлөж, зочдыг хүлээн авч, хүүхдийнхээ бүхий л асуултад хариулт өгдөг. Тэд үнэхээр ирээдүйг бий болгож байгаа хүмүүс.
Леонардо да Винчийн санал болгодог Бүтээлч интеллектийн зарчмууд
Хүн оюун ухаанаа жинхэнэ ёсоор бүтээлч болгохын тулд: мэдрэмжээ хөгжүүлэх, шинжлэх ухааны урлагийг судлах, урлагийн шинжлэх ухааныг судлах, ертөнцийн бүх юмс ямар нэгэн байдлаар холбоотой гэдгийг ухаарах хэрэгтэй гэж бүтээлч чанараа гайхамшигтай хөгжүүлсэн Леонардо да Винчи хэлсэн юм.
1. Мэдрэмжээ хөгжүүлэх
Бүтээлч оюун ухааныг хөгжүүлэх үндэс нь мэдрэмжийн интеллект юм гэдгийг Леонардо хүлээн зөвшөөрч байснаараа тухайн цаг үеэсээ 500 жилээр түрүүлж чаджээ.
2. Шинжлэх ухааны урлагийг судлах
Леонардо зүгээр л “шинжлэх ухааныг судлах” гэж хэлэлгүй, “Шинжлэх ухааны урлагийг судлах” гэж онцлон хэлж байсан нь сонирхолтой юм. Ингэснээрээ тэр шинжлэх ухаан бол зэвхий саарал, уйтгартай зүйл биш гэдгийг онцолж байжээ. Гэтэл мэдээлэл хөгжсөн өнөө үед шинжлэх ухааныг ингэж сөргөөр ойлгодог хүмүүс байсаар байгаа. Хүний тархины баруун тал бөмбөлгийн хариуцдаг, тодруулбал, орон зайн мэдрэмж, хийсвэрлэн төсөөлөх сэтгэлгээ, өнгө, хэлбэр, хэмнэлийн мэдрэмжийг хариуцдаг чадварууд нь шинжлэх ухааны судлагдхуун юм гэдгийг олон жилийн өмнө зөвөөр ойлгож байлаа.
3. Урлагийн шинжлэх ухааныг судлах
Эхэндээ энэ нь зөрчилтэй мэт санагдана. “Урлагийн шинжлэх ухаан” гэдгийг бодоод үз дээ?! Гэвч дахиад л Леонардогийн зөв байлаа. Урлаг гэдэг бол олон хүн урлаг гэж ойлгодог тэр зүйл биш юм. Энэ бол хувь хүний өөрийгөө илэрхийлэх болон сэтгэлзүйн психоанализ хийх, нэг тийм “зөөлөн” сэтгэлийн хөдөлгөөний хэлбэр юм. Та оюун ухаанаа дасгалжуулсны дараа урлаг гэдэг нь маш нарийвчлалтай, хатуу шаардлагатай шинжлэх ухаан гэдгийг ойлгох болно.
4. Ертөнцийн бүх л зүйл дам холбоотой байдаг гэдгийг ухаарах
Америкийн нэрт сэтгэл судлаач Вильям Жеймс хүний сэтгэлгээ бүрэлдэн бий болох, хөгжих тогтолцоо бүтцийн асар их ач холбогдлыг ойлгож танихаас бүүр 400 жилийн өмнө Леонардо “хүний тархи нь аливаа холбоосыг барьж авдаг механизм тогтолцоо төдийгүй, шавхагдаж дуусашгүй боломжууд бүхий механизм юм” гэдгийг нээж чаджээ.
Та одоо цааш уншихаа түр зогсоод зөвхөн энэ тухай бодоод үз дээ. Тэгснээр та өөрийнхөө сэтгэлгээ хязгааргүй гэдгийг мэдэж, өөрийн тухай болон бусад хүмүүс, байгаль, хүний оюуны чадавхийн тухай хуучин төсөөллөө бүр мөсөн өөрчлөх ёстой юм.
Бүтээлч интеллектийн 4 зарчмын зэрэгцээ таны мэдэж байх ёстой бас нэг зарчим бий. Бүтээлч хандлага бол хэвшмэл, стандарт байдлаас заавал татгалздагт мөн чанар нь байдаг. Аливаа норм хэм хэмжээ гэдэг бол статистикийн дундаж зүйл бөгөөд хэвийн зүйлсийн тухай бидний төсөөллийг бүрдүүлдэг. Бидний хувьд хэвийн зүйл гэдэг нь уураг тархи маань дассан тэр зүйлс бөгөөд ямар нэгэн гэнэтийн сонин зүйл гарч ирэхгүй, өөрчлөгдөхгүй хэвээр үлдэж, дахин таны гайхлыг төрүүлхээ больсон, таныг айлгаж, шок цочролд оруулж, эсвэл бухимдуулдаггүй тийм зүйлс юм. “Бүтээх” гэдэг нь урьд өмнө нь хэн ч хийж байгаагүй ямар нэгэн шинэ зүйлийг бий болгож, ямар нэгэн зүйлийн эхлэлийг тавих чадвар юм.
Жишээ: “Битлз” хамтлаг бол хамтарсан интелект нь дээд түвшинд ажиллаж чадсан бүлэг хүмүүсийн тод жишээ билээ. Тэд өөрсдөөс нь өмнө хэн ч хийж байгаагүй зүйлсийг байнга хийж, нэг нь нөгөөтэйгээ огт адилгүй хөгжмийн бүтээлүүдээ туурвисаар байв. Тэд бусад шиг л “томоотой” биш, бусдаас огт өөр байдлаар задгай, чөлөөтэй, хөгжилтэй, эрчтэй авирлаж, биеэ авч явдаг байв. Энэ шинж нь ч бас бүтээлч ухааны нэг онцлог юм. Агуу “Битлз” хамтлаг ч шууд дардан замаар амжилтанд хүрч чадаагүй бөгөөд тэд гайхамшигтай шаргуу ажиллаж, дуу бичлэг хийдэг 30 компани тэдэнд татгалзсан хариу өгсөөр байхад ч бууж өгөөгүй аж.
Аливаа зүйлсийг гүнзгий танин мэдэж, тооцоолон, цоо шинэ өөр арга замыг олох нь бүтээлч хандлага юм.

Тони Бьюзен “Суут сэтгэлгээний 10 алхам”

Saturday, August 15, 2009

Жими жими... ажаа ажаа

Намайг жаахан бацаан байхад манай ээжийн ахын хэдэн хүүхдүүд надад үлгэр дууриал болж их юм л зааж өгдөг байж. Тэд 10-н жилийн ахлах ангийн сурагч, зарим нь оюутан, харин би бүүр нусаа хацартаа наагаад л машин чирээд гүйдэг байсан. Нэг эгч энэ дууг пянз тоглуулагчан дээрээ чанга гэгч нь тавьж байгаад л бүжиглэдэг байсан. Гэхдээ хүн амьтан байхгүй гэртээ ганцаараа байхдаа, намайг ямар хүний тоонд оруулах биш хэхэ. Сая энийг үзсэн чинь сэтгэлд их ойрхон гоё сонсогдож байна шүү. Кино нь бас гоё л байсан да тухайн үедээ. Жими жими... ажаа ажаа.. гээл дуулаал явж өгнө шүү дэ бас хэхэ, бодоход энэ кинон дээр бүжиглэдэг шиг л дагаал бүжиглээл байдаг байсан байх да kkk

Thursday, July 30, 2009

Тайлбаргүй

Чингис хаан онгоцны буудалд Солонгосоос ирж байгаа онгоц газардаж зорчигчид буулаа. Ажиглаад зогсож байхад хэд хэдэн давхар биетэй Монгол хүүхнүүд буусан нь нээх сонин биш байсан боловч тэднийг тосож байгаа хүмүүс нь дандаа солонгосууд байхийн, бэрээ л тосон авч байгаа бололтой их л сүрхий хайр халамж гэрэлтүүлэн угтаж байна өө. Сонин юмаа яагаад гээд өөрөөсөө асууснаа тэгэсгээд мартсан, гэхдээ ганц биш бараг 3-4 байсан , хамтдаа биш бүгд өөр өөр, тосож байгаа хүмүүс нь ч гэсэн тусдаа :(

Бас саявтар да, хятад хоолны газар сууж байсан чинь 2-3 хужаа хажуухан ширээн дээр хоол идээд сууж байсан юм. Тэгсэн гаднаас хүүхэдтэй 2 хос ороод ирсэн, байж байгаа ярьж байгаа зэрэг нь их л гайгүй зүс царайтай цэвэр Монгол хос мөн байсан. Гэтэл хажуу талын ширээн дээр очоод л юу юу гэнэ вэ, нөгөө өмхий хужаа чинь хүүхдийг өргөж өхөөрдөөд л , ээж аав дээрээ ирж байгаа хүмүүс л мэт.. өвөө нь.. эмээ нь.. гээл .. олигтой ч монголоор ярьж чадахгүй байж юу юу ч гэнэв дэ.. бүүр гайхцан гэж.. уруул амаа нийлүүлэх шахаад л халуун дотно яриа өрнүүлж хоолоо идэцгээж эхэлсэн.. шал дургуй хүрч гялс гарсан.. тэр хоол лав надад хор болсон байхаа да аягүй бол :(