Friday, April 18, 2008

Монголын Цахилгаа Холбоо Компанийг шүүмжилмээр санагдаад...

Манай гэрийн утас хэвийн ажиллаал болоол яваал ирсийн ууг нь. Гэтэл хэдэн сарын өмнө гэнэт утас маань ажиллахаа больж ярих гэхээр шугамын радио дундуур нь орж ирээл байлаа. Хэлдэг газарт нь хэллээ, инженер нь ирж үзээд далд монтажиндаа гэмтэл гарсан байна, танай энэ гадаа подизоны хананд 1 юм өлгөсөн байна, тэрийг өлгөх гээд хана өрөмдөхдөө танай далд монтажийг гэмтээсэн байх, тийм учраас бидэнд хамаагүй гэж хэлчээд явахнээ. Гараад харсан чинь интернэтийн үйлчилгээ үзүүлдэг компани нь л 1 төмөр дөрвөлжин юм хананд бэхлээд хаячиж, бодвол дотор нь switch л байгаа биз. Би ч урдаас нь "Би яаж мэдэхэв дэ хэн юугаа энэ хийж байгааг нь ямар манай гэрт юм хийсэн биш, би танай л хэрэглэгч тул танайд л хандсан, тиймээс зүгээр болгож өгнө гэдэгт найдаж байна, шаардлагатай бол танайх тэр интернэтийн компани руу нь хандвал яасийн" ухааны л юм хэллээ. Гэтэл зүгээр л тоох ч үгүй яваад өгсөн. Угаасаа нээх гэрийн утас ашигладаггүй болохоор нээх тоосонгүй, тэгэсгээл болчих байх л гэж бодоод өнгөрлөө. Гэтэл 1 сар 2 сар 3 сар байдаггүй шүү, гэтэл МЦХ компаниас шүүхийн нэхэмжлэл маягын юм ирж байхын хурдан мөнгөө төлөхгүй бол дугаарыг чинь хураана гээд, шал дургүй хүрлээ. Би танай утсыг ашиглаж чадахгүй ингээд тэгээд сарын суурь хураамжаа л зөвхөн төлөөд бараг хагас жил явлаа, та нар жаахан ичиж зовдоггүй юмуу гэтэл тэр бол өөр хүмүүсийн асуудал би танд төлбөрөө төлөхгүй бол дугаарыг чинь хураана гэдгийг л хэлж байна гээд утсаа тавьж байхийн. Тэгэхээр нь тэр засдаг барьдаг хүмүүстэй нь дахин холбогдтол та өнөөдөр үдээш хойш гэртээ хүн байлгах хэрэгтэй очиж засна гэж байна. За яадийн ажлаасаа ганц 2 цагийн чөлөө аваад ч болтугай засуулья гэж бодоод гэртээ очоод хүлээлээ, учир нь манай гэрт өдрийн цагаар хүн байдаггүй болохоор л тэр. Гэтэл байдаггүй шүү, сүүлдээ уур хүрээд залгатал урдаас өөр чухал ажилтай болсон тул маргааш больё гэдэг байгаа, юу гэсэн үг вэ би ажлаасаа чөлөө аваад өөрөө өөртөө зардал чирэгдэл болон байж ирж байхад гээл уурандаа баахан юм хэлсэн чинь урдаас харин,,ер нь бол манайд хамаагүй асуудал наадах чинь, бид яахуу бараг сэтгэл гаргаад очоод засаж өгөх гэж байна ухааны юм ярьж байна. Яг яаж засах гээд байгаа билээ гэтэл урдаас далд монтаж чинь гэмтсэн тул утсыг ил татаад гэрлүү чинь оруулна гэж авдийн, уур хүрсэн гэж. Ямар мангар хүмүүс байдийн бэ, утасны ил монтаж чинь security талаасаа ямар ч хамгаалалтгүй, хэн нэгэн хүн утасны терминал барьж ирээд жаахан шалбалж байгаад л хаашаа ч хамаагүй яаж ч ярьж болно шдэ, хэрвээ ингэх гэж байгаа бол би ч өөрөө чадна, би чинь инженер хүн шүү дэ гэсэн чинь утсаа чимээгүй чагнаал байхийн, дургүй хүрээд тасалсан. Тэгээд дахиад л 3 сар явлаа, тэр муу сарын хураамжыг нь төлөөд. Гэтэл өнөөдөр төлбөр барагдуулах албанаас нь ярьж байна, төлбөрөө төлөхгүй бол дугаараа хураана гээд... яахуу манай гэрийн утасны дугаар нь азийн бас ч гэж гайгүй дугаар болохоор би шууд хаячиж чадахгүй л яваан, бас тэд ч болж өгвөл авчих сонирхолтой ч байдийн билүү хэн мэдэхэв. яадаг юм байгаан, нээрээ тэр хэлдэг барьдаг хүмүүст нь хэлэх юмсан.

Thursday, April 17, 2008

Өөрийнхөөрөө л ...

Намайг төрөөд удаа ч үгүй байхад дараагийн дүү маань төрсөн болохоор би биеэ дааж өөрөө өөртөө эзэн болж амьдрах болсон. Хэзээ ч аав ээж маань өмсөж зүүх, идэж уух, сурч боловсрохоор дутааж байсангүй. Гэхдээ хэзээ ч хүүхдээ өмөөрч бусадтай хэрэлдэж, айлын хүүхдийг загнаж, өмнөөс нь бүхнийг нь хийж өгч, идмээргүй байхад ам руу хоол халбагдан өгч байсангүй. Хар багаасаа л янзан бүрийн зүйлсийг махан биеэрээ амсаж амьдралын хагас хугасаас амсаж явсан. Аз болж элдэв муу юманд уруу татагдалгүй өөрөө өөрийнхөө амьдралыг үзэх үзлээ олж авсаан. Архи уудаг хүний хүүхэд архичин болдоггүй, ажилсаг хүний хүүхэд залхуу болдог гэх мэтээр хүн өөрийн дутуу, үзэж хараагүйгээ л хожим гүйцэлдүүлэх далд бодолтой байдаг гэдэг. Манай аав социйн үеийн дарга байлаа, архи ч их уудаг байсанда. Манайхаар хүний хөл тасардаггүй байлаа, дуу хуур хөгжим найр тасардаггүй байлаа, нэг үгээр хэлэхэд архидалт тасардаггүй байлаа. Би дүү нартайгаа мөн ч олон удаа тэдний хоол ундыг бэлдэж өгдөг байж дэ, мөн ч олон удаа нойрон дундаа согтуу хүмүүсийн дуулах ярихыг сонсож унтаж дэ

үргэлжлэл бий

Wednesday, April 09, 2008

Career

Одоо бодоход Career гэдэг үгийг зарим нэг мэддэг мэт ярьдаг хүн амьтанаас сонсож энгийн нэг толь бичигээс харж байснаас цаашилж байсангүй. Би бол иймэрхүү зүйл сонирхоод хөөцөлдөөд байдаг хүн биш гэж өөртөө ойлгуулсан юм шиг байгаан. Яагаад гэхээр career хөөнө энээ тэрээ гэхээр албан тушаал ахихын тулд л юу л бол юу хийж чадах дээшээ нялуун доошоо хатуу хөгийн зантай хоёрын хооронд юмнууд л санаанд буудаг байснаа нуугаад яахав. Харин тэгсэн чинь саяханаас өөрөө ч сонирхоогүй байтал өөрөө тэр career гэдэг юм чинь надаар оролдож байхийн. Энэ талаар харж бодож үзэхээс ч өөр арга байсангүй. Гэтэл кареерийн тухай миний ойлголттой тас зөрж өөрөө өөртөө гайхах шиг, надад таалагдаж эхлэв.

Товчхондоо хүний дайтай амьдрахын тулд цаг хугацаа зарцуулан хийж болох бүхний л идэвхитэй үйл ажиллагааг кареер гэдэг ойлголттой хамаатуулан авч үзэж болохын байна гэж ойлгосон. Сурч боловсрох, хань ижлээ халамжлах, гэр орноо өөд нь татах, стрессээ тайлаад сайхан амрах.. гээл

Яагаад сонирхох болсон гэхээр би анх энэ ажилдаа орсоноос хойш даруй 7 жил өнгөрсөн боловч нэг л ажлаа хийсээр иржээ. Эндээ байгаал байвал байгаал байхаар байна. Энд надад дассан сурсан гэдэг шиг сайхан л байна. Даан ч миний сэтгэл зүрх арай л өөр юм надад шивнэдэг болжээ. Явах цаг болсон, ямар ч юм тодорхой цаг хугацаатай байдаг. "Career planner" гэдэг номон дээрхээр бол хүн амьдралынхаа туршид ойролцоогоор 5 удаа career change хийсэн байх хэрэгтэй гэж үздийн байна. Гэтэл би чинь хамаг сайхан хийж бүтээх насан дээрээ ингэж нэг газар удаан сууж болохгүй шүү дээ.

Тэгээд л өөрийнхөө SWOT шинжилгээг хийж , өөрийгөө хэн бэ? юунд дуртай, ямар мөрөөдөлтэй.. гэх мэтээр өөрийгөө танин мэдэх хэрэгтэй болж байгаамда. Хүн болгон л өөрийгөө мэддэг гэх боловч яг цаас харандаа бариад бичих гэхээр их л сонин санагддаг юм байна. Гэхдээ яг үнэнээр нь л бичвэл зөв үр дүн харагдах учраас зарим юмаа намайг хамгийн сайн мэддэг гэх хүмүүсээс асуух, ойр орчныхоо хүмүүсээс асуух, эсвэл зөвхөн тэр асуултын хариултыг олох гэж хэд хоног бодож явах хүртэл асуудал гарч ирж байна.

Эцэст нь хэн ч надад ингэ тэг гэж хэлээгүй бүх юм л болдогоороо мэт амар тайван болоод л явж байхад нь өөрөө өөрийгөө ингэн байж иймэрхүү алхам хийж байгаадаа сэтгэл хангалуун байгаа. Яагаад гэдгийг миний сэтгэл зүрх л мэдэх байх да.

өөрчлөлтийн үед болон дараа юу бодогдож байгаагаа энд бичих болно оо. Эсвэл зориг зүр дутах ч юм билүү хэн мэдлээ :)

Kiss - Because I am woman

нээх солонгос дуу кино сонирхоод байдаггүй л дэ. Сая харин энэ клипийг тохиолдлоор үзсэн чинь гүнзгий сэтгэгдэл л төрүүлдэг байна шд, юутай ч тавьчий

мартсанаас нээрээ блогоо жаахан анхаарч байя гэж бодсон. Удахгүй юу ч хамаагүй бичиж амьд байгаагаа мэдэгдэнэ ээ