Wednesday, April 09, 2008

Career

Одоо бодоход Career гэдэг үгийг зарим нэг мэддэг мэт ярьдаг хүн амьтанаас сонсож энгийн нэг толь бичигээс харж байснаас цаашилж байсангүй. Би бол иймэрхүү зүйл сонирхоод хөөцөлдөөд байдаг хүн биш гэж өөртөө ойлгуулсан юм шиг байгаан. Яагаад гэхээр career хөөнө энээ тэрээ гэхээр албан тушаал ахихын тулд л юу л бол юу хийж чадах дээшээ нялуун доошоо хатуу хөгийн зантай хоёрын хооронд юмнууд л санаанд буудаг байснаа нуугаад яахав. Харин тэгсэн чинь саяханаас өөрөө ч сонирхоогүй байтал өөрөө тэр career гэдэг юм чинь надаар оролдож байхийн. Энэ талаар харж бодож үзэхээс ч өөр арга байсангүй. Гэтэл кареерийн тухай миний ойлголттой тас зөрж өөрөө өөртөө гайхах шиг, надад таалагдаж эхлэв.

Товчхондоо хүний дайтай амьдрахын тулд цаг хугацаа зарцуулан хийж болох бүхний л идэвхитэй үйл ажиллагааг кареер гэдэг ойлголттой хамаатуулан авч үзэж болохын байна гэж ойлгосон. Сурч боловсрох, хань ижлээ халамжлах, гэр орноо өөд нь татах, стрессээ тайлаад сайхан амрах.. гээл

Яагаад сонирхох болсон гэхээр би анх энэ ажилдаа орсоноос хойш даруй 7 жил өнгөрсөн боловч нэг л ажлаа хийсээр иржээ. Эндээ байгаал байвал байгаал байхаар байна. Энд надад дассан сурсан гэдэг шиг сайхан л байна. Даан ч миний сэтгэл зүрх арай л өөр юм надад шивнэдэг болжээ. Явах цаг болсон, ямар ч юм тодорхой цаг хугацаатай байдаг. "Career planner" гэдэг номон дээрхээр бол хүн амьдралынхаа туршид ойролцоогоор 5 удаа career change хийсэн байх хэрэгтэй гэж үздийн байна. Гэтэл би чинь хамаг сайхан хийж бүтээх насан дээрээ ингэж нэг газар удаан сууж болохгүй шүү дээ.

Тэгээд л өөрийнхөө SWOT шинжилгээг хийж , өөрийгөө хэн бэ? юунд дуртай, ямар мөрөөдөлтэй.. гэх мэтээр өөрийгөө танин мэдэх хэрэгтэй болж байгаамда. Хүн болгон л өөрийгөө мэддэг гэх боловч яг цаас харандаа бариад бичих гэхээр их л сонин санагддаг юм байна. Гэхдээ яг үнэнээр нь л бичвэл зөв үр дүн харагдах учраас зарим юмаа намайг хамгийн сайн мэддэг гэх хүмүүсээс асуух, ойр орчныхоо хүмүүсээс асуух, эсвэл зөвхөн тэр асуултын хариултыг олох гэж хэд хоног бодож явах хүртэл асуудал гарч ирж байна.

Эцэст нь хэн ч надад ингэ тэг гэж хэлээгүй бүх юм л болдогоороо мэт амар тайван болоод л явж байхад нь өөрөө өөрийгөө ингэн байж иймэрхүү алхам хийж байгаадаа сэтгэл хангалуун байгаа. Яагаад гэдгийг миний сэтгэл зүрх л мэдэх байх да.

өөрчлөлтийн үед болон дараа юу бодогдож байгаагаа энд бичих болно оо. Эсвэл зориг зүр дутах ч юм билүү хэн мэдлээ :)

No comments: