Thursday, April 26, 2007

Бүжиг

Анх оюутан байхдаа сургуулийнхаа шинэ жилийн party-д орвоо гэж. Би ер нь л даруухан талдаа юун бүжиг мүжиг... Манайхан чинь нэг тойрч зогсоод л бүжиглэдэг шдэ, голд нь орж бүжиглэх хүмүүс солигдоод л, хүмүүс ер нь гол орох дургүй шинжтэй. Би ч яахуу сандал дээр сайхан суучаад л хүмүүс харж марж суухгүй юу. Хэн нэг нь манай ангийнханд зориулсан гэнүү нэг дуу яваад бүгд бүжиглэх болвоо гэж. Хүчээр гарлаа, сонин царайлчаад л зогсоод байлаа. Бүх хүн намайг хараад байгаа юм шиг л санагдаж байлаа. Өө, гэтэл нэг охин голд бүжиглэж байснаа намайгаа ирээд татдаг байна шд, би ч гялс гээл эргэтэл хүмүүс түлхээд гаргачихдаг байгаа. Ёстой юу болсон мэдэхгүй, нэг мэдсэн тойргоос нь нэг юм гараад ирцэн л байж билээ. Хүмүүсийг харахаар л намайг хараад инээгээд байгаа ч юм шиг. Үнэндээ бол шинэ жилээр инээж наргиж байгаа л хүмүүс байсан байх.

Өвлийн амралт эхэллээ. Юу хийж амрах вэ? Манай хэдэн найзууд уг нь бүжиглэдэг, хамтлаг энэ тэрд бүжиглэж байсан. Ерөөсөө л болсон явдлаа тэдэнд ярьж бүжиг заалгая гэж бодлоо. Бодсоноороо ч ярьлаа, намайг анхандаа жаахан явуулж байсан боловч өөрсдийн мэддэггээ зааж өгч байлаа. Тэднийг байхгүй хойгуур хөгжим чанга тавьчаад л үзэж тардаг байлаа. Тэднийг дагуулж ганц 2 show-даж үзлээ. Анх хүмүүсийн өмнө ганц 2 хөдөлгөөн хийж үзчээд л эргэн тойрноо хардагсан. Тэнд намайг тоож байгаа ч хүн алга, тэгэнгүүт нь зориг ороод л цаашаа явна шүү дээ :) Тэгэн тэгсээр өөртөө итгэх итгэл маань нэмэгдэж байсан байх. Хичээл эхэллээ, угаасаа л хичээл эхлэнгүүт ойрд уулзаагүй болохоор 5 дах өдөр нь шууд л disco зохиогдохоор болсон. Би ч эртнээс бодож санаж явсан болохоор бушуухан 5 дах өдөр болоосой л гэж бодож явлаа, гэхдээ бас айж байлаа. Танихгүй хүмүүсүүдийн дунд бол яахуу, эд нарын бүгдийнх нь өмнө эвгүй байдалд орсон болохоор л тэр...

үргэлжлэнэ

No comments: