Thursday, January 04, 2007

Багийн хөгтэй явдал

Би 3 дүүтэй бөгөөд нээх айхтар олон насны зөрүү байхгүй тул одоо бараг л үе тэнгийн найзууд шиг л байдаг. Ахаа эгчээ энээ тэрээ гээд гүйлдээд байхгүй ч бүгд хэн нь хэн бэ гэдгээ сайн мэдэцгээдэг. Бага байхад харин хэдхэн насны зөрүү харахад л мэдэгддэг байж, би гэж нэг том ах :)

Намайг цэцэрлэгт явдаг байхад манай 2 дүү цэцэрлэгт, нэг нь яслид явдаг байлаа. Би гурвууланг нь гараасаа хөтлөөд л анги ангид хүргэн өгдөг байлаа. Өөрийгөө их л том ах гэж санан бүхнийг хийх, чадах хүслээр дүүрэн гүйж явсан байх да чааваас

Нэг удаа аав ээж 2 орой нь яваад маргааш өдөр нь ирэх чухал ажилтай боллоо. Би өглөө эртлэн босч дүү нараа хүргэх газарт нь хүргэж хийдэг ажлаа хийхээр боллоо. Хамгийн хүндрэлтэй асуудал нь би цаг мэдэж амжаагүй байсан бөгөөд аав ээж их л чухал зааж байна аа. Урт зүү нь минутыг заадаг, 60 минут 1 цагтай тэнцдэг .... гээд л баахан юм хэлж байснаа гарахынхаа өмнө "Ингэхэд нээрээ манай цаг 5 минутаар хоцорч яваа шүү. Цагын зүүгээ 5-аар ургашлуулаад хардиймшүү. Гэхдээ өглөө явах цаг чинь болохоор хажуу айлын хүн гаднаас чинь онгойлгоод та нарыг хүргээд өгнөө" гэж байна. за л гэлээ.

Маш том хариуцлага өөр дээр нь ирсэн тул 3 дүүгээ сайхан гэгч нь унтуулчаад л нойр ч сайн хүр өгдөггүй хөрвөөж ингэсхийж байгаад л унтаад өглөө. Нэг сэрээд цагаа харлаа, аав ээжийн зөвлөгөөг дагаад нөгөө зүүг нь 5-аар урагшлуулсан чинь яалт ч байхгүй босох цаг болжээ. Нөгөө хэдийгээ босгоод л нүүр гарыг нь угааж өгөөд л хувцас хунарыг нь өмсүүлчээд л үүдэндээ очоод зогслоо. Нөгөө айлын хүн гаднаас онгойлгох ёстой.. яасийн болоо.. байдгүйээ.. нилээд хэдэн минут боллоо.. нөгөө хэд маань уйлах нь уйлаад л байдал хэцүүдэж байна. Том ах нь юм болохоор аргалаад л зогсоолгоод байлаа. Малгай ороолттой тэд хөлс нь гоожоод л ... сүүлдээ нэг нэгээрээ давсанд явж эхэллээ. Нэг мэдсэн чинь, би өөрөө сайхан унтаал өгсөн байлаа.

Гэнэт хаалга онгойх дуугаар сэрлээ. Айлын хүн орж ирээд биднийг хараад гайхаад зогсож байв. Хувцас хунараа өмсчөөд үүдэндээ нохойн гөлөг шиг овооролдоод унтаж байсан болохоор аргагүй бизээ. Дүү нараа хүргэж өгөөд өөрөө ангидаа очлоо.

Орой айлын хүн болсон явдлыг аав ээж хоёрт ярьж өглөө. Тэд элгээ дараад л инээлдээд байв. Бид хэд яахав наана нь худлаа баясч гүйлдээд л... Хамгийн гол учир нь би минутын зүүг биш цагийн зүүг 5-аар урагшлуулсан байв.

Одоо эргээд санахад их л хөгжилтэй сайхан дурсамж юм да.

5 comments:

Chariote said...

Hi . taniltssandaa taataai bn. buur tusuuluud bodson chini duu naryg chini bolood chamaig uruvdchihluu. saihan ineelgesend bayarlalaa. bagin dyrsamj goyo shuu. geriinhen yarij uguh ch goe uuruu sanah ch goe. Urid ni blogyg chini unshij bsan l daa comment bichij bgaaguid sorry. neeree zunduu hun orood bgaa yum shig murtluu comment bhgui bolhoor uramgui shuu tee

eebee said...

Үнэхээр сайхан бичжээ. Татаж унах шахлаа.

Anonymous said...

nulimasaa gartal ineelee... goyo bichsen saihan dursamj bnaa..

Anonymous said...

hahaha, goy yumaa, baga bhad bolson yavdluud yneheer hogtei shyy, neg udaa manai dyy hend ch helelgyi Selbe gol yavchihvaa, tegeed bid baahan haigaad oldoggyi, tsagdaa ene ter boldin davaan deer irleeldee, haltaisan yum, aav eej 2 zodoh yum bolvoo, eej asuuj bna l daa, "Chi yasan zambaraagyi hyyhdyy chi haaguur yavaad irsen" geed l yag suran byseer oroolgoh gesen chini "Muu hyyhdyyded uruu tatagdaad Selbe gol orood irlee" geed, tegsen chini eej ineed muutaim chini ineegeed tegeed bygd ineegeed zoduulalgyi ongorsondoo,

Сумчилхэн said...

Нулимсаа гоожтол инээлээ. Их хөөрхөн бичжээ. Гөлөг шиг овооролдоод, давсанд яваад гээд инээдмийн ишлэл оруулж хөгжилтэйгээр бичжээ. Хүүдээ уншиж өгье гэж бодож байна. Одоо миний хүү унтаж байна.
Багийн дурсамжаасаа бидэнтэй хуваалцсанд баярлалаа.
Гое блог байна. Олон сайхан бичлэг оруулаарай. Унших болноо.