Thursday, May 01, 2008

Алтан Ураг


Саяхан Brauhouse сууж байгаад санамсаргүй тохиолдлоор Алтан Ураг хамтлагийн амьд тоглолтыг хальт үзчихдэг юм байна. "Монгол" киноны дуугаар нь л хальт мэддэг байсан энэ хамтлагыг нээх ч сүйдтэй сонсож тоож байсангүй. Гэтэл яг амьдаар нь хажуугаас нь харсан чинь үстэй толгой өрвийж ирснээ /чоноор бол сэрвээний үс боссон гэх байх/ зүрхний цохилт хурдсаад нээх сонин мэдрэмж төрөөд явчдаг байна шд. 4-5 аялгуу тоглосон байх. Маргааш нь ажил дээрээ сууж байсан чинь бодогдоод салдаггүй нэтээр хайгаад давхилаа, оллоо, чихэвчээ чанга дээр нь тавьж байгаад хагас өдөр түчигнүүллээ. Бас хамтлагын өгч байсан ярилцдагуудыг уншлаа. Ерөөсөө дэлгүүр орж CD-ийг нь худалдаж авъя, өөрийнхөө хэмжээнд тэр хамтлагт өчүүхэн ч гэсэн хөрөнгө оруулалт хийж хөдөлмөрийг нь үнэлье, цааш цаашдаа гаргах олон сайн уран бүтээлд нь урам өгье гэж бодоод цайны цагаараа шуртхийгээд л 4900 төгрөгөөр цомгийг нь авчлаа. Ер нь л таалагдаад байгаа, дараагийн цомгийг нь гарахыг хүлээгээд л сууж байна, ганц биш хэд хэдэн CD гаргах сураг дуулдсан, ямартай ч BLOOD гэдэг нэрээр гарах юм гэсэн. Өшөө илүү эрч хүчтэй саак цомог гараасай гэж л хүлээж сууна. Та бүхэн ч гэсэн CD-ийг нь худалдаж аваад сонсоод үзээрэй, цаг мөнгөө дэмий үрчлээ гэж бодохгүй байхаа, Монгол хүн байна да, элдэв долоон хачин бацаануудын дууг улиг болтол сонсож байснаас иймэрхүү залуусаа дэмжээд мундаг болгох хэрэгтэйн байгаан уг нь. Нэтээр жаахан аяласан чинь гадаадад бараг Монголоосоо илүү алдартай болж байгаан бишүү? CD-ийг нь яаж олж авах уу, хаанахын ямар хамтлаг вэ гээл.. маш их эрэлт байна лэ дэ.

3 comments:

bitxəšï said...

Сайи байна уу

Алтан Урагийн хөгжим их дуртай.

Дэлхийд алдартай болоосой!

Anonymous said...

нээрээ тийм шүү. гоё хамтлаг, дуунуудыг нь сонсохоор, клипүүдийг нь үзэхэээр ёстой л чиний хэлдгээр сэрвээний үс босно,цусан дахь хамаг адреналин гэгч өгсөөд л явчихна

Enhmandah said...

Цаашдаа их зүйл хийх байх өө. Одоогоор 7 цомог гарчихсан байгаа. Нэмээд 2011 онд 2 цомог гарах байх. Дэлхий даяар Монголын нэг ч гэсэн хамтлаг алдтартай болвол сайхан л байна.