Friday, May 09, 2008

Газрын албаныхан...

Төрийн албан хаагчдыг авилгал авдаг, ер нь цалин нь нээх сонин биш юу идэж ууж чадахаар албан тушаал л чухал гээл ерөнхийдөө хар PR байдаг да.

Харин саяхан би хамгийн их авилгал авдагаараа зартай дүүргийн газрын алба гэдэг газраар нь ажил хөөцөлдөнгөө явж үзлээ. Ерөнхийдөө өөрт бодогдсон зүйлсээ доор бичлээ

Төрийн албанд ажиллаж байгаа хүн нь ямар байхаас үл шалтгаалан тэнд байгаа процесс нь өөрөө янз бүрийн муу үр дагаварт хүргэж болзошгүй уур амьсгалыг бий болгодог юм байна гэж шууд бодогдсон

Тэнд анх очсон шинэ ажилтаны хувьд авилгал авах тухай асуудал асуудал байх. Миний уулзаж очсон хүн нь тэр хавьдаа шинэков залуу байсан. Хүмүүстэй харьцаж байгаа, асуудлыг шудрага үнэн зөвөөр шийдэх гэж байгаа байдал гээд ер нь хичээж л ажиллаж байгаа нь илт. Гэтэл тэнд байгаа ажлын зохион байгуулалт хүмүүст өгч байгаа мэдээ мэдээлэл, ажиллах орчин, зохион байгуулалт, төлөвлөлт гээд ер нь авах юм алга. Тэнд очсон хүн хагас жилийн дараа гэхэд нөгөөдүүлтэйгээ адилхан болж ирээдүйн авилгал авах курс дамжаанд сууж байгаа юм шиг л харагдсан.

Тэгээд хуучраад учир начраа мэддэг болоод яриа хөөрөө нь өөр болоод ирэхээр сайхан хор найруулж нөгөө авилгал гэдэг юмыг нь авдаг өгдөг болох байх л да. Гэхдээ одоо байгаа хүн нь тийм хүн байгаагүй, миний хувьд сэтгэгдэл өндөр гарсан.

Шудрага ёс, хууль дүрмийг баримтлан ажилладаг тийм хүмүүсийг коомоор нь аваачад тавьчуул тэнд ажил сайжирч овоо гайгүй болж болохоор л байлээ дэ.

1 comment:

soyon said...

төрийн албаныхан ажил ерөөсөө хийдэггүй, магадгүй авилга нь ажлыг нь хийлгэдэг хөдөлгөгч хүч болдог юмуу. төрийнхнөөс болж ажил алдагдаад байгаад юу ч өөрчилж чадахгүй нь харамсалтай.