Би-талын хөх чоно! Сур шиг сунаж, Сухай шиг улайж, Эрчит дөрвөн хөлөөрөө Ээрэм талыг гаталж, Агт сайн морьдын туурайг сульдааж, Анч сайхан эрсийн хорхойг хөдөлгөж, Арван халтар нохойг замд нь цувуулж, Агшин бүрдээ үхэлтэй тэрсэлсэн, Би-талын хөх чоно!
Sunday, January 18, 2009
зүгээр л
...Зарим хүн гадаад ч дотоод ч хамаагүй сургуулийн диплом авч чадвал боловсролтой мундаг хүн болчихно гэж зуун хувь итгэдэг. Гадаад яваад ирсэн зарим нь боловсрох биш хувь хүнийхээ сэтгэлгээний хувьд доройтчоод ирдэг нь нууц биш юм. Боловсрол хүмүүжлээс эхтэй гэдэгтэй би санал нийлдэг. Эрүүл энх гэдэг шиг ганц бие биш сэтгэл санаа эрүүл байх хэрэгтэй мэт санагддаг юм. Хүн угаасаа л сэтгэлийн амьтан...
Subscribe to:
Post Comments (Atom)
1 comment:
sanal neg baina.
Post a Comment