Thursday, February 12, 2009

Унадаг дугуйг дэмжье

Уг нь манай Утаанбаатар чинь урт өргөнөөрөө нээх ч айхтар том биш шүү дэ, 2 зээрдээрээ алхаад л барчих газар. Ямар дэлхийн дайтай зуун зуун км-ээр хэмжигдэх биш.

Болдогсон бол урин дулаан улиралд бүх нийтээрээ дугуй унах хөдөлгөөнийг өрнүүлэх юмсан. Машин тэрэг нь багтаж ядаад байгаа авто замын хажуугаар 2-хон метр өргөнтэй дугуйнд зориулсан засмал зам тавьчих юмсан. Унадаг дугуйг нэгдсэн зохион байгуулалтайгаар оруулж ирэх, үнэ хямд байлгах талаар нэгдсэн бодлого хэрэгжүүлэх юмсан. Дугуй унадаг, эрүүл мэнддээ анхаардаг, агаар бохирдуулдаггүй, санхүүгийн хэмнэлт өөртөө гаргаж буй хүмүүст тухайн албан байгууллага ч юмуу улсаас тодорхой урамшуулал, хөнгөлөлт олгодог болох юмсан. Ундаг дугуйг дэмжих талаар төрөөс тодорхой бодлого боловсруулж бүх нийтэд сурталчилах юмсан.

Манайхан чинь нээх л мундаг машин унахгүй бол хүн биш болчих гэсэн хүмүүс л байх юм. Юу юу ч үгүй байж л яаж ийж байгаад л машин аваад уначих юм. Зээл тавиад ч болтугай бензин түлшийг нь хийгээд яваад байхийн. Морьгүй Монгол болчих гээд л байгаа мэт удамшсан сэтгэлгээ ч юмуу. Бүү мэд дээ.

Миний хувьд дугуй унадаг. Зориулалтын зам байхгүй болохоор явган хүний болон машин замаар ээлжлээд л боломжтойгоор нь явдаг. Манай жолооч нарын замын хөдөлгөөнд оролцож байгаа соёл гэж нэг хэцүү асуудал байдаг. Ажил дээрээ давхиад очихоор хувцас солих өрөө энээ тэрээ гэж байхгүй, бас дээр нь дугуйгаа хаана тавих гээд л асуудлууд байдаг л да. Гэхдээ л би сонголтоосоо буцахгүй э, надад хангалттай үр шимээ олон талаар өгдөг юм. Хааяа хотоос гадагшаа аялал хийнэ, ер нь л сайхан шүү.

1 comment:

Javkhlan said...

ug ni boddog l bodol gehdee hulgai zelgiigees ehleed hetsuu hetsuu. mongold tohiromj bagatai baih.