Thursday, February 12, 2009

Замын хөдөлгөөн...

УБ-т машин барьж явах гэдэг нилээд хэцүү нирвтэй ажил болоод байгаа. Түгжрэл, бүдүүлэг соёлгүй зөвхөн өөрийгөө боддог жолооч нар, замын хөдөлгөөний дүрэм гэж юу байдгыг мэддэггүй хүнд гарууд, бартаат зам, такси микро болон том оврын автобуснуудын хөдөлгөөнд оролцож байгаа байдал... гэх мэт. Ингэж тэгэж явахдаа зарим нэг бодол надад төрж байснаа биччье гэж бодлоо.

- Гэрээт цагдаа гэсэн ойлголтыг бий болгож болох. Энэ нь замын цагдаа биш бөгөөд энгийн машинтай энгийн иргэн байх юм. Мэдээж тодорхой шалгуур, зохицуулалтууд байх л байх. Гол нь замын хөдөлгөөн зөрчиж байгаа тохиолдол бүрийг баримтжуулж зохих газарт нь мэдээлэх юм. Жишээ нь: гэрээт цагдаагийн машинд байрлуулсан видео бичигч нь замын хөдөлгөөний дүрэм зөрчиж байгаа тохиолдлыг бичиж авч зохих газар луу нь интернетээр ч юмуу явуулж болох бөгөөд дараа нь арга хэмжээ авагдсан төлбөрийн тодорхой %-аар цалинждаг байж болох. Өөр ажил хийдэг хэн ч энийг давхар хийж болох юм. Ингээд ирвэл манайх шиг сэтгэхүйтэй хүмүүст илүү нөлөөлж болох юмуу да л гэж... гэхдээ миний л бодол л до.

- Зөөврийн жижигхээн зай тэжээлээр ажилладаг утаа хэмжигч төхөөрөмжийг нэгдсэн бодлогоор оруулж ирэн замын цагдаа нарт ашиглуулах. Техник технологи хөгжсөн өнөө үед энэ бол боломжтой юм. Тэгээд л тэр утаа баагиулаад байгаа бүрэн бус техникүүдийг нөгөөхөөрөө хэмжээд л алхам бүрт нь торгоод байхаар тэд яахийн??? утаагүй болохоос өөр арга байхгүй мэт. Мөн замын цагдаагийн нэг тусгай дугаар ажиллуулж болно. Тийшээ залгахад үнэгүй бөгөөд хаана ямар машин их утаатай байгаа талаар тэр утас руу залгаад л ховлочиж болохоор. Миний хувьд, хэрвээ урд яваа машин аймшгийн утаатай байвал бушуухан залгаад л хэлчмээр байдийн.

...

1 comment:

Javkhlan said...

suuliin sanaa bol dajgui sanaa baina. tiim tolborgui utastai bol ug ni zugeer.